Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сургуулийн автобусуудад үзлэг, шалгалт хийж байна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Замын Цагдаагийн Газар 2016-2017 оны хичээлийн шинэ жилийг угтаж хүүхдийн автобуснуудад үзлэг шалгалт хийж байна.

Шалгалтын зорилго нь: 

  • Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэх,
  • Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, илэрсөн зөрчил дутагдлыг арилгуулан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх,
  • Монгол улсын “Сургуулийн автобусанд тавигдах MNS6444:2014 стандарт"-ыг хэрэгжүүлэх юм.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх Ерөнхий Боловсролын Сургуулиудын “Сургуулийн автобус”-уудад Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Боловсролын Газар, Нийслэлийн Тээврийн Газартай хамтран 2016 оны наймдугаар сарын 25-28-ны өдрийн хооронд үзлэг шалгалтыг хийж байна.

Шалгалтын явцад 55 сургууль, дөрвөн цэцэрлэгийн нийт 132 Хүүхдийн автобусыг шалгах юм.

 

Эх сурвалж: ЗЦГ