Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томиллоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа. Гишүүдээр

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, 
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 
  • Сангийн яамны Төрийн орлогын хэлтсийн дарга, 
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга,
  • “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалтнууд томилогдлоо.

Харин хараат бус гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулна.