Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн автобусанд хяналт шалгалт хийнэ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд

09:00 цагт 2016-2017 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Нийслэлийн боловсролын газар хамтран "ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭХ АВТОБУС БА ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ХЯНАЛТ" шалгалт явуулна. 

Сүхбаатарын талбайд

11:00 цагт Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “1000 ЦҮНХ challenge"-г санаачлан эхлүүлсэн. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд хүүхдүүдэд цүнх, хичээлийн иж бүрэн хэрэгсэл бэлэглэнэ.

MN мэдээллийн төвд 

11.00 цагт Хүний эрхийг хүндэтгэх соёлыг хөхиүлэн дэмжих, ЛГБТИ хүмүүс, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар нийгэмд үнэн зөв, бодит мэдээлэл өгөх зорилготой “Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийг зохион байгуулах талаар “ЛГБТ төв” нийгэмд үйлчлэх ТББ, Монгол дахь Гёте институтийнхэн болон кино найруулагч Б. Үйзэнмаа нар мэдээлэл хийнэ.

МУИС-ийн V байрны 303 тоотод

16:00 цагт “Cyber education center”-ийн нээлт болно.