Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын шинэчилсэн байлдааны онгоц стратосферт ниснэ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

2016 оны сүүлээр Оросын Батлан Хамгаалах Яам Ту-160М2 стратегийн пуужин тээвэрлэгч онгоцонд зориулсан анхны НК-32 хөдөлгүүрийг хүлээж авахаар болжээ.

Зохион бүтээгчдийн тайлбарласнаар шинэ хөдөлгүүр нь онгоцыг стратосферийн давхаргад буюу газраас 18,000 метрийн өндөрт нисгэж чадна. “НК-32 нь зөвхөн онгоцны хөдөлгүүр биш, бас пуужингийн хөдөлгүүр шиг ажиллаж чадна. Үүний ачаар Ту-160М2 онгоц дайсны ямар ч онгоц, агаараас хамгаалах системийн хүрч чадахгүй өндөрт нисэх юм” гэж Оросын зэвсгийн үйлдвэрлэлийн эх сурвалж мэдээлжээ.

Ийм хөдөлгүүрээр шинэчлэгдсэн анхны онгоцыг 2018 онд хөөргөж туршихаар болсон байна.

Шинэчлэгдсэн Ту-160М2 онгоц нь 40 тонн хүртэл жинтэй цөмийн болон энгийн бөмбөгийг дайсны агаарын цохилт хүрэхээргүй өндөрт гаргаж чадах учраас хамгийн орчин үеийн зэвсэглэлд тооцож байгаа гэнэ.

Ийнхүү хүн төрөлхтний зэр зэвсэг агаар мандлын хил хязгаарт тулж ирлээ.

 

Эх сурвалж: Russia Beyond The Headlines