Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын талаас “E-barimt” системийн талаар танилцуулга хичээл орох хүсэлт тавьжээ

ikon.mn
2016 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол улс НӨАТ-н урамшууллын системийг нэвтрүүлсэн  цөөн улс орнуудын нэг болсон билээ.

"E-barimt" системийг гадны улс орнууд сонирхож эхэлсэн бөгөөд Өмнөд Солонгос улсаас “E-barimt” системийн талаар танилцуулга хичээл орох хүсэлтийг Гааль,Татварын Мэдээллийн Технологийн Төвд хандан гаргажээ.

Энэ төрлийн систем нь эдийн засгийг эрүүлжүүлэх, татварын орлогыг нэмэгдүүлэх бүртгэл тооцоо сайжрах иргэд худалдан авалтын төлбөрийн баримтаараа сугалаанд оролцон урамшуулал авах  зэрэг эерэг үр дүнтэй байдаг.

Тайван, Словак, Португали зэрэг амжилттай сайн хэрэгжсэн гаднын орнуудын туршлагаас манай улс судлан "Е-barimt" системийг хийсэн.

Бусад орнуудаас давуу талтай нь манай иргэд НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авах урамшуулалд хамрагдах боломжтой юм.

 

Эх сурвалж: Гааль татварын мэдээллийн технологийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газар