Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сэргээш илэрснээс медалиа хураалгасан анхны тохиолдол Рио 2016-д гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Рио 2016 наадмын медаль зүүсэн тамирчдаас анхны хүн медалиа хураалгасан нь стрихнин хэмээх бодис шинжилгээнээс нь илэрсэн Киргизийн хүндийг өргөгч Иззат Атрыков боллоо.

Хүндийн өргөлтийн 69 кг жинд хүрэл медаль хүртээд байсан Атрыковоос илэрсэн энэхүү бодис нь Олон Улсын Сэргээштэй тэмцэх Агентлагаас (WADA) гаргасан хориотой бодисын жагсаалтад байдаг аж.

WADA энэ дүгнэлтийг өчигдөр буюу Пүрэв гарагт танилцуулсан байна.

Стрихнин нь хулганы хоронд ордог маш хортой бодис гэгддэг ч бага тунгаар хэрэглэвэл ядарсан булчинг сэргээх үйлчилгээтэй байдаг аж. Сэргээшийн түүхэнд байнга нэр нь дурдагддаг энэ бодисыг Тур де Франсын дугуйчид өргөн хэрэглэдэг байсан гэнэ.

Харамсалтай нь Артыковын хүрэл медаль Киргизийн Рио 2016-аас хүртсэн цорын ганц медаль байжээ. Ингэснээр Киргизүүд медальгүй үлдэж байна.

Харин түүний медалийг дөрөвдүгээр байрт орсон Колумбийн тамирчин Хавиер Москуера нөхөж авахаар болжээ.

 

Эх сурвалж: Associated Press