Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баярмаа: Дуудлага худалдааны саналыг 100 ХУВЬ биелүүллээ

ikon.mn
2016 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Г.Баярмаа дараах мэдээллийг өглөө.

"Өнөөдөр Монголбанкнаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар өсгөж 15.0 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Энэхүү арга хэмжээг макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, төгрөгийн өгөөжийг өсгөх, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн юм.

Түүнчлэн эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах цогц арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор гадаад валютын дотоодын зах дахь оролцоогоо нэмэгдүүлж, гадаад валютын илүүдэл эрэлтийг 100 хувь хангаж оролцлоо.

Өөрөөр хэлбэл, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудын ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 60.0 сая ам.доллар, 67.1 сая юань тус тус нийлүүллээ.

Энэ нь богино хугацаанд эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг бууруулж, улмаар ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах ач холбогдолтой юм. Монголбанкнаас дээрх арга хэмжээнүүд нь эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах шат дараалсан цогц арга хэмжээний нэг юм" гэлээ.