Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

МҮЭХ-ноос Ерөнхий сайдад МЭДЭГДЭЛ хүргүүлжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээр, Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлсэн “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг болон УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг үндэслэн яаралтай шийдвэрлэхүйц тулгамдсан асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад санал хүргүүлсэн билээ. 

Гэвч уг саналыг хэрхэн шийдвэрлэж хэрэгжүүлэх талаар албан ёсны хариу ирүүлээгүй тул МҮЭ-ийн холбоо өнөөдөр /2016.08.18/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог яаралтай хуралдуулан, асуудлыг бодитойгоор хэлэлцэж шийдвэрлэхийг санал болгож Мэдэгдэл хүргүүлжээ.