Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ганбат: Төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 ХҮРТЭЛ ХУВИАР БУУРУУЛНА

Б.Ану
2016 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн яамнаас Төрийн албан хаагчдын цалингийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат "Агентлагийн дарга болон түүнээс дээш Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хүртлээ Төрийн өндөр албан тушаалтан, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хүртэл хувиар танана. Мөн төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хүртэл хувь бууруулах саналыг төсвийн тодотголын төсөлд тусгасан.

Мөн Төрийн өндөр албан  тушаалтны гар утас, автомашины зардлыг тодорхой хэмжээнд бууруулна. 

МИАТ, Эрдэнэт үйлдвэр зэрэг Төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг мөн танана.

Харин эмч, багш, цагдаа зэрэг төрийн албан хаагчдын цалин буурахгүй.

Түүнчлэн төсвийн мөнгөөр тавилга худалдан авахыг зогсоох, томилолт, зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тусгаад байгаа" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.