Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Отгондалайг нэг удаа 30 сая, сар бүр ХОЁР сая төгрөгөөр урамшуулна

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулах дараагийн тамирчнаар ОУХМ Д.Отгондалай тодорлоо. Тэрбээр бахархам амжилт үзүүлж эрэгтэй боксын 60 кг-ийн жинд ХҮРЭЛ медалийн болзол хангасан юм. 

Олимпийн наадмаар өндөр амжилт гаргасан тамирчинд төрөөс мөнгөн урамшуулал олгох тогтоол гарсан байдаг. Тодруулбал Засгийн газрын тогтоолоор Олимпоос

  • Алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг
  • Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг
  • Хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшуулал олгох журамтай. 

Тиймээс ОУХМ Д.Отгондалай олимпийн хүрэл медаль хүртсэн тул Засгийн газраас нэг удаа 30 сая, насан туршдаа сар бүр хоёр сая төгрөгийн урамшуулал авна.