Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Xiaomi анхны нөүтбүүк компьютераа гаргалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Хятадын Xiaomi компани Apple-ыг дуурайдагаа хэзээ ч нуудаггүй. Тэгвэл тэд өчигдөр Apple-ын Macbook Air-тай ихэр гэмээр Mi Notebook Air зөөврийн компьютераа танилцууллаа.

13.3 ба 12.5 инч хувилбарууд нь тус тус 1 ба 1.2 кг жинтэй. Том хувилбар нь Intel Core i5 процессор, 8GB RAM, 256GB SSD хадгалах байгууламж, Nvidia GeForce 940MX графиктай.

Баттерей нь бүтэн цэнэглээд 9.5 цаг ажиллах ба хагас цагийн дотор 50 хувь хүртэл цэнэглэх боломжтой гэнэ.

Жижиг хувилбар нь Intel Core M3 процессор (graphic integrated), 4GB RAM, 128GB SSD хадгалах байгууламжийн үзүүлэлттэй бөгөөд 11.5 цаг бүтэн цэнэглэлтээр ажилладаг.

Хувилбарууд нь бүгд full HD дэлгэцтэй, Windows 10 системтэй.

Сонирхолтой нь Xiaomi нэг зүйлээр түрүүлсэн нь Apple-ын одоо болтол нэвтрүүлээгүй байгаа type-C USB портоор цэнэглэх боломж.

Үүнээс гадна Mi Notebook Air-т хос USB3.0 порт, нэг HDMI порт байгаа.

Өнгөний хувьд мөнгөлөг, алтлаг гэсэн хоёр сонголттой.

Жижиг хувилбар нь 3,499 юань ($525 орчим), том хувилбар нь 4,999 юань ($750 орчим) үнэтэйгээр наймдугаар сарын 2-нд Хятад даяар худалдаанд гарахаар болжээ.

 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Xiaomi, Mashable, Engadget