Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Танилц: Зам, тээврийн хөгжлийн сайд Д.ГАНБАТ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Мэргэжлийн Засгийн газар 11 сайдаа томилоод байгаа билээ. Сайдуудаас Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатыг хүмүүс төдийлөн сайн танихгүй байгаа. Тиймээс Д.Ганбат сайдын намтраас онцлон хүргэж байна.

Гэрэл зургийг mpa.mn


  • 1960 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • 1986 онд Политехникийн дээд сургууль, 1993 онд Гадаад хэлний дээд сургууль, 2009 онд ШУТИС-ийг тус тус төгссөн.
  • Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй.
  • Бизнесийн удирдлагын докторын зэрэгтэй, профессор цолтой.
  • 1983-1993 онд Тээврийн эрдэм шинжилгээний зураг төслийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан,
  • 1993-1996 онд Авто тээврийн газарт ерөнхий менежер,
  • 1996-1998 онд БНХАУ-ын Тянжинь хот дахь Монгол, Хятадын хамтарсан далайн тээврийн компанид дэд захирал, Монгол Улсын далайн тээврийн  байнгын төлөөлөгч,
  • 1998-2004 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт дарга,
  • 2004-2008, 2011-2013 онд “Эрдэнэт” үйлдвэрт орлогч захирал,
  • 2008-2009 онд “Дэвшил” ХХК-д ТУЗ-ийн дарга,
  • 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дэд дарга,
  • 2013-2015 онд ШУТИС-д ахлах багш,
  • 2015 оноос “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанид Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.
"Салбарынхаа хөгжлийн төлөө мэдлэг чадвар, туршлагаа дайчлан ажиллана"
 

Тэрбээр сайд асан М.Зоригтоос ажлаа хүлээж авахдаа “Тээврийн салбар бол улс орны хөгжлийг чиглүүлэгч чухал салбар юм. Зам дагаж хөгжил ирнэ гэж сайхан үг байдаг. Тиймээс энэ салбарынхаа хөгжлийн төлөө өөрийн мэдлэг чадвар, боловсрол, туршлага зэргийг дайчлан ажиллана” гэдгээ хэлж байсан юм.