Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британи Европын Холбооноос гарах нь бараг тодорхой боллоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Их Британийг Европын Холбооноос гаргах эсэхийг шийдэх түүхэн санал асуулгын үр дүнгийн 70 гаруй хувийг зарлаад байна. Өөрөөр хэлбэл 382 санал тоолох хэсгийн 70 хувийнх нь дүн гарчээ.

Уг үзүүлэлтээр Европын Холбооноос гарах санал тэргүүлж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

“Гарах” саналын хувь 51-ийг даваад байгаа бол “Үлдэх” санал 48.6 хувьтай байгаа юм. Аль нэг санал нь ялахын тулд 16.8 сая сонгогчийн саналыг авах ёстой. Гэтэл одоогийн байдлаар хоёр санал аль аль нь 10 саяын босгыг даваад байна.

Ажиглагчдын дүгнэлтээр “гарах” саналын үзүүлэлт төсөөлж байснаас өндөр гарчээ.

“Үлдэх” санал Лондон, Шотланд, Умард Ирландад тэргүүлж байгаа бол “гарах” санал Уэльст тэргүүлж байгаа гэнэ.

Сонгогчдын 70 орчим хувь нь санал хураалтад оролцоод байгаа нь Британий түүхэнд байгаагүй сайн үзүүлэлт юм.

“Үлдэх” саналыг хамгийн өндөр хувиар дэмжсэн нутаг нь Испанийн өмнөд хэсэгт оршдог, алслагдсан Гибралтар муж болж байгаа ба тэнд 96 хувийн давамгайллаар Европын Холбоонд үлдэхийг дэмжсэн байна.

1713 оноос Британийн газар нутагт багтах болсон Гибралтарт сонгогчдын идэвх 84 хувь хүрчээ.

Brexit хөдөлгөөнийг ялуулахын тулд албан тушаалаа орхисон Лондон хотын экс дарга Борис Жонсон “The Telegraph” сонинд ярихдаа “Brexit нь манай улсын түүхэнд эргэлтийн цэг болж бичигдэнэ” гэжээ.

 

Эх сурвалж: ABCnews