Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Улаанбаатар марафон-2016" гүйлтийн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 26
iKon.MN

Төр засгийн амралт үйлчилгээний "Элит" төвд

10:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж гадаадад ажиллаж амьдарч сурч байгаа монголчуудыг 2016 оны улсын их хурлын сонгуулийг өгөх боломжгүй шийдвэр гаргасны эсэргүүцэж гадаадад төгсөгчид мэдээлэл хийнэ

11:30 цагт Нийслэлийн сонгуулийн хороог шүүхэд өгөх асуудлаар Монголын консерватив намаас мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монголын бартаат замын авто спортын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг Монголын offroad тамирчдын ээлжит уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт Дотоодын үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тендерт хэрхэн худалдаж авч байгаа тухай Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газраас "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах "Улаанбаатар марафон-2016" олон улсын гүйлтийн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Шударга шүүх, хариуцлагатай шүүгчийг хүссэн иргэн М.Болорцэцэг шүүгчийн хууль бус үйлдлийг эсэргүүцсэн тэмцлээ эхлүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан "Монгол сүүний нэг өдөр"-ийг тэмдэглэх талаар Монголын сүүний нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.

Туушин зочид буудалд

14:00 цагт Гааль, татварын мэдээллийн технологийн төвөөc “Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлгийг зохион байгуулна.