Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ зун ажиллах хүүхдийн зуслангууд

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд 35 хүүхдийн зуслан бүртгэлтэй байдгаас сүүлийн гурван жил 20 нь тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 

2016 онд нийт 24 зуслан хүүхдүүдийг амраах саналаа Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжлийн Газарт ирүүлжээ. 

Зусланд амрах эрхийн бичгийн нэг өдрийн дундаж үнэ 23,000-25,000 төгрөг байна.

Зуслангууд эхний ээлжээ зургаадугаар сарын 8-ны өдрөөс авах аж.

Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүл Хөгжлийн Газраас гаргасан энэ зун ажиллах 24 зуслангаас заримыг нь танилцуулъя.

1. Сонгино хайрхан дүүрэг

  • ОУХНайрамдал төв
     

    Байршил: СХД-ийн Баянголын ам
    Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 02-ноос эхны ээлж эхлэх бөгөөд сүүлийн ээлж наймдугаар сарын 25-нд дуусна.
    Үнэ: 133,500 төгрөгөөс 298,500 төгрөг /тухайн ээлжээс шалтгаалж өөр төлбөртэй/
    Холбогдох хаяг: nairamdal.mn

  • Нарс зуслан
     

    Байршил: СХД-ийн Толгойтын баруун салаа "Баян Согоот"-ын ам
    Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 08-наас эхлэнэ
    Үнэ: Өдрийн 23,000 төгрөг
    Холбогдох утас: 11-325329
    Хүүхдийн багтаамж: 180-240
     

2. Сүхбаатар дүүрэг

  • Маргаашийн хөгжил зуслан

     

    Байршил: Улаанбаатар хотын төв цэгээс 26 км зайнд Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Сэлбэ зуслангийн Гүнжийн аманд
    Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын дундаас эхлэнэ
    Үнэ: Одоогоор тодорхойгүй
    Холбогдох утас: 9910-7986

  • Ундраа зуслан

     

    Байршил: Улаанбаатар хотоос 30км, Хандгайтын амнаас зүүн тийш 3кмын зайд
    Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 17-ноос эхлэнэ
    Үнэ: 160,000 төгрөг /нэг ээлж/
    Холбогдох утас: 9907-2318

3. Баянзүрх дүүрэг

  • Сансар зуслан

     

    Байршил: Улаанбаатар хотоос 38 км зайтай, БЗД-ийн Гачууртын Шар хоолойн аманд
    Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 06-наас эхлэнэ
    Үнэ: 75,000-240,000 төгрөг
    Холбогдох утас: 9478-7848

  • Галакси зуслан

     

    Байршил: Улаанбаатар хотоос 28 км зайд БЗД Гачуурт Баянтөхмийн ам 
    Үйл ажиллагаа: Долоодугаар сарын 17-ноос эхлэнэ
    Үнэ: 160,000 төгрөг /нэг ээлж/
    Холбогдох утас: 9902-6644
    Хүүхдийн багтаамж: 180-200

4. Налайх дүүрэг

  • Нарлаг зуслан

     

    Байршил: Мэлхий хадны ойролцоо
    Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 14-нөөс эхэлнэ.
    Үнэ: Нэг ээлж /6-7 хоног/ 165,000 төгрөг
    Холбогдох утас: 9908-3378
    Хүүхдийн багтаамж: 180-240

  • Жавхлант зуслан

     

    Байршил: Хотоос 63 км, Мэлхий хадны ойролцоо /Нарлаг зуслангийн хажууд/
    Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 16-наас эхэлнэ
    Үнэ: 170,000 төгрөг /нэг ээлж/
    Холбогдох утас: 9911-7985
    Хүүхдийн багтаамж: 200-280

  • Өгөөмөр Заан зуслан
    Байршил: Тэрэлжийн ам, УБ хотоос 55 км зайд оршдог.
    Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 10-наас эхэлнэ
    Үнэ: 170,000 төгрөг /нэг ээлж/
    Холбогдох утас: 9191-0192
    Хүүхдийн багтаамж: 250-300

5. Багануур дүүрэг

  • Тэмүүлэл зуслан

     

    Байршил: Багануур дүүргийн төвөөс 17 км
    Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 17-ноос эхэлнэ
    Үнэ: 70,000-84,000 төгрөг /нэг ээлж/
    Холбогдох утас:
    9562-8087
    Хүүхдийн багтаамж.100-150

Дээрх зуслангуудаас гадна хувийн хэвшлийн "Ирээдүйн эзэд", Төв аймагт Цагааннуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын билэг, Од, Шонхор зуслан тус тус үйл ажиллагаа явуулах юм байна. 

Статистик мэдээлэл