Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

EgyptAir компанийн MS804 нислэгийн онгоц сүйрснийг Франсуа Олланд мэдээллээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Парис хотоос Кайрын чиглэлд нисч байсан EgyptAir компанийн MS804 дугаартай нислэгийн Airbus A320 онгоц далайд сүйрсэн болохыг Францын ерөнхийлөгч Франсуа Олланд зарлалаа.

Онгоц Грекийн агаарын хилийг өнгөрөөд Египетийн бүсэд нэвтрэх үедээ хяналтын радараас алга болсон юм.

Онгоцонд 56 зорчигч явсны гурав нь хүүхэд байсан бөгөөд хөлгийн багийн долоон гишүүн, аюулгүй байдлын гурван ажилтан явжээ.

Тэдний дотор 30 египет, 15 франц иргэн байсан гэнэ.

Грекийн нислэгийн албаны мэдээлснээр алга болохоос хэдхэн минутын өмнө хөлгийн багтай хэвийн холбоотой байсан байна. Харин Египетийн агаарын хилд орсныхоо дараахан онгоц зүүн тал руугаа 90 хэм огцом эргэж дараа нь баруун тал руугаа 360 хэм эргэсний дараа доошилсон гэжээ.

Мэргэжилтнүүд энэ ослын цаана террорист халдлага байж болзошгүй хэмээн үзэж байна. Ердөө долоон сарын өмнө Оросын иргэний агаарын тээврийн онгоц Синайн хойгт сүйрэхэд Исламын улс бүлэглэл зохион байгуулсан нь тодорхой болсон.

Үүний дараа Исламын улс бүлэглэл Египетчүүд болон Египет рүү аялж байгаа барууныхныг үргэлжүүлэн онилохоо амлаж байсан юм.

Сүйрлийн шалтгааныг тодруулахаар Франц болон Египетийн аюулгүй байдлын албаныхан ажиллаж байна.

 

Эх сурвалж: BBC