Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Хувьцаа худалдаж авна” гэх цуурхал тараасан хүнийг тогтоожээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэдийн 1,072 ширхэг худалдан авч байна гэх худал цуурхал тараасан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ.

Энэ хүн нь “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашням гэгч аж.

Тэрбээр өөрийгөө Монголын Залуучуудын Холбооноос явж байна гэж танилцуулан 1,072 ширхэг хувьцааг худалдаж авна хэмээн цуурхал тарааж байжээ.  

Түүнийг ямар зорилгоор цуурхал тараасныг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.