Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

АЛТАН ХУЛГАНА 2016: Монгол агуулга, сэтгэлгээг тусгасан бүтээлүүдээр зохиогдоно

ikon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Үйлдвэрлэлийн Технологийн сургууль нь дизайны мэргэжлээр сурч буй оюутан залуусын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого концептийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой зохион байгуулагдаж эхэлсэн “Алтан хулгана” наадам 2016 онд 11 дэх жилдээ “Бидний шийдэл” гэсэн сэдвийн дор монгол агуулга, сэтгэлгээг тусгасан бүтээлээр зохион байгуулагдах гэж байна.

“Алтан хулгана” наадам 2015 онд “Би Чи Бид” гэсэн Монгол агуулга, сэтгэлгээг тусгасан сэдвийн дор зохион байгуулагдан 261 оюутны 141 бүтээл оролцсон байна. Энэ наадам нь жил бүр өөр өөр өнгө төрх, уриатайгаар зохион байгуулагддаг ба оюутнуудын бүтээлээс Монгол ахуй, соёл уламжлал харагдаж байсан юм. Ингээд “Алтан хулгана” 2015 наадмын шилдэг бүтээлүүдийг танилцуулж байна.


Visual communication design

1.    Дүрийн шийдэл /Character design/- ШУТИС-ҮТС КГД Г.Нарантуяа “Гоо марал”

 

 

 2.    Тоглоомын дизайн /Game design/- ШУТИМ-ҮТСКГД П.Нэмэхбаяр “Урбуг”

 

 

 3.    Анимаци /Animation/- ШУТИС-ҮТС КГД Б.Ананд М.Улаанхүү “Хүлэгү хааны байлдан дагуулал”

 

 

4.    Дижитал арт /Digital art/- ШУТИС-ҮТС КГД С.Биндэръяа “Эхийн санаа үрд, үрийн санаа утсанд”

 

 

5.    Брэнд дизайн /Identity design/- ШУТИС ҮТС ҮД Flair Club “ШУТИС-ҮТС-ийн лого бренд”

 

 

6.    Постер дизайн /Poster design/- ШУТИС-ҮТС КГД Б.Солонго “Урт хэл хүзүү орооно”

 

 

7.    Комик ном /Comic design/-Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын сургууль КГД Э.Ананд У.Уранчимэг “Ананд хүүгийн нэг өдөр”

 

 

8.    Бүтээгдэхүүний гэрэл зураг - ШУТИС-ҮТС КГД Ц.Содбилэг “Хөөрөг”

 

 

9.    Визуал эффект /VFX/- ШУТИС-ҮТС КГД Д.Түвшинбат “Боролзой баатар” УСК-ны визуал эффект

 

 

10.    Богино хэмжээний кино -СУИС-РТМУС Д.Баттулга “Шагнал”

 

 

11.    Видео арт/Video art, time-lapse/- ШУТИС-ҮТС Hoogins “Би харсан”

 

 

12.    Тэмдэг тэмдэглэгээний дизайн /Display design - sign design/- ШУТИС-ҮТС Б.Солонго Г.Нарангуа “ШУТИС-ҮТС-ийн тэмдэг тэмдэглэгээний дизайн”

 

 

 

13.    Вэб болон программын дизайн /Web and application design/- ШУТИС-ҮТС КГД Г.Халиун “Нийтийн тээврийн зогсоолын мэдээллийн /smart/ дэлгэц”

 

 

Interior, exterior design

1.    Интерьер төлөвлөлт- ШУТИС-ҮТС ҮД Flair Club “ШУТИС-ҮТС-ийн интерьер

 

 

2.    Экстерьер төлөвлөлт- СИТИ дээд сургууль Ц.Хосбаяр, Т.Баттулга, С.Ган-Эрдэнэ “Dream land”

 

 

Эдэлхүүний дизайн

1.    Сав баглаа боодлын дизайн - 

2.    Тавилгын дизайн - ШУТИС-ҮТС Flair club

 

 

 
3.    Бүтээгдэхүүний шинэ дизайн- ШУТИС-ҮТС Ж.Бадамгарав “Түмэн”

 

Эрдэм шинжилгээний бага хурал

1. Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл – ШУТИС-ҮТС М.Ариунаа, М.Номин, Э.Батзавьяа “Монголын өв соёлыг дахин загварчлан виртуал музей болгох”

Энэхүү наадамд бүтээлээрээ амжилт үзүүлсэн оюутан залуусын сэтгэгдэлээс:

“Алтан хулгана” 2015 оны Гранпри шагналт ШУТИС-ҮТС Flair club

Багийн ахлагч М.Тэнгис

“Алтан хулгана” наадам нь оюутан залууст дизайны бүхий л салбарын мэдлэг, боловсрол олгох зорилготой, өөрийн түвшинг мэдэж цаашлаад илүү хичээх хэрэгтэй гэдгийг ойлгуулж чадах тэмцээн.

2015 онд “Алтан хулгана” наадмын сэдэв нь “Би Чи Бид” байсан. Манай багынхан сэдвийн талаар нийлж ярилцаад “Би Чи Бид” нь бид нар өөрсдөө юм байна гэж бодон өөрсдийн сурсан ШУТИС-Үйлдвэрлэлийн технологийн сургуулийнхаа exterior, interior, brandbook, industrial дизайныг хийсэн. Одоо бидний сурч буй сургууль дизайны сургууль гэхэд тун хэцүү санагддаг.

Хуучин оюутны байр байсан л төдий. Бид бусад орны жишиг сургууль шиг сургуульд сурдаг байгаасай гэж хүссэн. “Алтан хулгана” наадамд оролцсоноор багаар ажиллах чадвар, нэг нэгэндээ итгэх итгэл, олон төрлийн программууд, мэдэхгүй чадаагүй зүйлсээ мэдэж сурч авсан. Харин энэхүү наадамд орсноороо бусад хүүхдүүдээс илүү мэдлэгтэй туршлагтай болж, нэг алхмаар түрүүлж алхаж, өөрийнхөө чадамж хэмжээгээ мэдэж, итгэл олж авсан.

Оюутан залуус та бүхэн энэ наадамд оролцоод үз, үр дүнг нь өөрөө мэдрэх болно.

 

Анимаци /Animation/- ШУТИС-ҮТС КГД Б.Ананд М.Улаанхүү “Хүлэгү хааны байлдан дагуулал”

Б.Ананд

“Алтан хулгана” тэмцээн миний хувьд бидний мэргэжлийг дэмжиж хөгжүүлж байгаа их ач холбогдолтой наадам.

Бүтээлийн гол санаа нь монголынхоо түүхийг үнэн зөвөөр дүрслэн үзүүлэх байсан. Бүтээлийнхээ санааг түүхийн ном, судлаачдын нийтлэл зөвлөх багшаас олж авсан. Алтан хулгана тэмцээнд орсноороо зөв дарааллын дагуу ажиллах чадвар болон түүхийн мэдлэгийг олж авсан. Бүтээл хийхэд цаг төлөвлөлт болон ажиллах газар байрны хүндрэл байсан.

Мөн багаар ажилж, өөрийгөө дайчилж ажилласанаараа миний амьдралд сайнаар нөлөөлсөн. Алтан хулгана наадамд оролцох гэж байгаа багуудад амжилт хүсье.

М.Улаанхүү

Бүтээл хийх үед түүхээ улам илүү судлах болсон, өөрсдийнхөө баялаг түүхээрээ бахархах хайрлан хамгаалах хүсэл эрмэлзэлтэй болсон.

Энэхүү наадамд орсноороо график дизайны чиглэлээр суралцдаг оюутнууд гадаад орны залуусын дунд хэр түвшинд явж байгаагаа мэдсэн бөгөөд өөрийн дутагдалтай талаа олж нээн сул талаа засаж улам ихийг хийх хүсэл тэмүүлэлтэй болсон бөгөөд мэргэжилдээ улам их дурлан шамдах болсон. Мэдэхгүй чадахгүй гэж хойш сууснаас оролдож үзээд үр дүнг нь үзээрэй.

Энэ бол өөрийгөө таньж мэдэж, хөгжүүлэх хамгийн том боломж юм шүү. Алтан хулгана наадамдаа амжилттай оролцоорой.

 

Дижитал арт /Digital art/- ШУТИС-ҮТС КГД С.Биндэръяа “Эхийн санаа үрд, үрийн санаа утсанд”

С.Биндэръяа

Алтан хулгана наадам бол дизайны чиглэлээр суралцдаг оюутан залуусд өөрийгөө сорих, хөгжүүлэх багаар ажиллах боломжыг олгодог тэмцээн.

Бүтээлийн маань гол санаа нь одоо үед залуус чөлөөт цагаа цахим ертөнцөд өнгөрөөх болсоноор хүмүүс хоорондын амьд харилцаа холдсоор байгааг харуулах байсан. Бүтээл хийх үедээ illustrator  программ дээр ажиллах чадвараа дээшлүүлж чадсан. Харин бүтээл хийхэд вектор төрлийн программ дээр ажиллах нь хүндрэлтэй байсан ч цаг төлөвлөж сурч, мөн мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлсэн.

Алтан хулгана тэмцээнд оролцох гэж байгаа оюутануудад хэлэхэд консепт санаа тал дээрээ анхаарвал зүгээр байх.

 

Дүрийн шийдэл /Character design/- ШУТИС-ҮТС КГД Г.Нарантуяа “Гоо марал”

Г.Нарантуяа

Алтан хулгана тэмцээн нь бүтээлч оюутануудаа дэмжих мөн энэхүү тэмцээнийг ШУТИС КГД-ийн оюутанууд бие даан зохион байгуулж өөрсдийн үзэл бодлоо зөв хэлбэрээр түгээдэг  авууштай тэмцээн юм.

Бүтээлээрээ түүхийг хэрхэн өөр өнцөгөөс харж болох мөн нийгэмд тулгамдсан байгаль орчноо хамгаалах асуудлыг хөндөн бодож гаргасан. Бүтээл хийх үед олон зүйлсийг бодитоор туулж алдаж, онож үзсэн. Хамгийн гол нь цаг хугацаа болон төлөвлөгөөг яг таг  тооцоолох хэрэгтэй гэдгийг ухаарсан. Алтан хулгана наадамд орсноороо өөрөө өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж туршлага олж авсан.

Алтан хулган наадамд оролцох гэж байгаа залуусд зөвлөхөд цаг хугацаа, ажлын төлөвлөгөө мөн илэрхийлэх санаагаа зөв оновчтой гаргах хэрэгтэй.

Бүтээгдэхүүний гэрэл зураг - ШУТИС-ҮТС КГД Ц.Содбилэг “Хөөрөг”

Ц.Содбилэг

Алтан хулгана наадам нь оюутнуудыг мэргэжилдээ дуртай болгож, тэмцээний өрсөлдөөн нь залуусын ур чадвар нэмэгдэж бүтээлч сэтгэлгээ хөгждөг.

Бүтээл хийх үедээ мэргэжлийн программын мэдлэг болон ур чадвар дээшилсэн. Цаг бага байсан нь хүндрэлтэй байсан. Энэ тэмцээнд орсноор өөрийнхөө түвшинг олж харж юуг сайн чаддаг юуг чаддаггүйгээ мэдсэн. Дутагдалтай зүйл дээрээ илүү өөрийгөө хөгжүүлэх сэдэл өгсөн.

Оюутнуудад хэлэхэд оролдоод үз өөрийгөө битгий гол.

Видео арт/Video art, time-lapse/- ШУТИС-ҮТС Hoogins “Би харсан”

Багийн ахлагч Б.Оюунболд

Жил бүр зохиогддог Алтан хулгана тэмцээн нь оюутан залуусд өөрсдийн мэдлэг, ур чадвараа харуулах маш том боломж олгодог тэмцээн юм шиг санагддаг.

Яагаад гэвэл Дизайны чиглэлээр бүх нийтийг хамарсан тэмцээн байгаа болохоор их баяртай байна. Бид өөрсдийн бүтээл дээрээ шинэ өнгө аяс, эвлүүлэг, маш олон үзэгдэл болгоны хоорондох холбоосыг нэгтгэн “Би Чи Бид” гэсэн агуулгыг харуулах зорилготой байсан. “Би Харсан” бүтээл нь хүмүүсийн төдийлэн анзаараад байдаггүй өнөөгийн улаанбаатар хотыг өөр өнцгүүдээс олж харуулахыг хичээсэн.

“Алтан хулгана 2016 “ уралдаанд Дизайны чиглэлээр сурдаг, сонирхдог залуусдаа өөрсдийгөө сорин оролцохыг уриалж байна.