Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Chobani компанийн эзэн ажилчиддаа их хэмжээний хувь эзэмшүүлэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Грекийн иогурт, сүүн бүтээгдэхүүний Chobani компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Хамди Улукая саяхан нэгэн гайхмаар мэдэгдэл хийжээ. Chobani-гийн эзэн хувийн компаниа нээлттэй компани болгосны дараа үнэлгээнийхээ 10 хувийг 2,000 үндсэн ажилтандаа бэлэглэх гэнэ.

Ажилласан жил, үүрэг функц, гавьяа зүтгэлийг нь харгалзан ажилтан бүрдээ хувь хишиг хүртээнэ гэсэн үг юм.

Судлаачдын харж байгаагаар Chobani-гийн үнэлгээ $3 тэрбум хүрсэн тохиолдолд дундаж ажилтан $150,000 авах бол удаан ажилласан нэг нь нэг саяас дээш ам.долларын хувь хүртэхээр байгаа гэнэ.

Улукая нь Турк гаралтай бөгөөд өмнө нь өөрийн хөрөнгийн талыг хандивт зориулахаа амлаж, компанийн удирдлагууддаа дүрвэгсдийг ажилд түлхүү авах чиглэл өгч байсан юм.

Тэр ажилчиддаа гаргасан мэдэгдэлдээ “энэ бол бэлэг биш, хамтдаа ажиллах, үүрэг хариуцлагаа хуваалцах амлалт юм” гэжээ.

Улукая цааш нь “Компанийг хэрхэн байгуулсан гавьяа нь надад оногдох ч хэрхэн хөгжүүлсэн нь олон хүнд хамаатай. Энэ хөгжлийн нэг хэсэг нь та бүхнийг байхыг би хүсч байна” гэсэн байна.

Chobani нь 2005 онд байгуулагдаж өнгөрсөн хугацаанд хурдтай томорсон юм. 2015 онд тус компанийн болруулалт $1.6 тэрбумд хүрчээ.

 

Эх сурвалж: Los Angeles Times