Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбурхан өвчний үеийн ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийх вэ?

ikon.mn
2016 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Улаанбурхан өвчин нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, АДЗ болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг, ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог  вирусийн гаралтай цочмог  халдварт өвчин юм.

Өвчний үүсгэгч нь гадаад орчинд тэсвэргүй бөгөөд 

  • Тасалгааны хэмд - 34 цаг
  • Хэт ягаан туяаны үйлчлэлд - 0   
  • +500С хэмд- 15 секунд    
  • +600С хэмд- шууд үхнэ    
  • Хими, физикийн бодисуудад тэсвэр муутай

Тархвар судлал:

  • Халдварын эх уурхай өвчтэй хүн
  • Өвчний нууц үеийн сүүлчээс эхлэн улайралтын үе, тууралтын эхний үеүүдэд халдвартай.Өвчин хүндэрсэн үед тууралтын10 хүртэл хоног халдвартай гэж үздэг
  • Халдвар дамжих зам агаар дуслын зам. Ханиах, найтаах, ярих үед цэр, нус,  шүлсний хамт гадаад орчинд цацагдаж тархана. Халдварлалтын индекс 95-100 хувь байдаг. Ихэвчлэн 1-5 насны хүүхдүүд өвчилнө Улаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй, улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөөгүй хүмүүс өвдөх эрсдэлтэй. Өвдсөний дараа тогтвортой дархлаа тогтоно.

Улаанбурханы үеийн ариутгал, халдваргүйтгэл

Ариутгал, халдваргүйтгэлд механик, физик болон химийн аргуудыг ашигладаг.

Механик аргад өрөө тасалгааг тогтмол, системтэйгээр агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх, хувцас, ор дэрний хэрэгсэл зэргийн тоосыг соруулах, салхинд тавих, өрөө тасалгааг ариутгалын бодис бүхий  усаар угааж цэвэрлэх, гар угаах зэрэг аргуудыг хамруулдаг ба эдгээр аргуудын дүнд микробын 50-75% нь устаж үгүй болдог байна.

Харин физикийн аргуудад  хатаах, нарны гэрэлд тавих, хэт ягаан  туяагаар шарах, халуун уураар утах зэрэг нь хамаардаг бол химийн бодисын ариутгалд хүчил, шүлт, хлорамин, формалин болон бусад химийн бодисуудын тодорхой концентраци бүхий уусмалыг ашиглахыг хэлдэг байна. 

Халдварт өвчний дамжих зам, үүсгэгч нь гадаад орчинд хэр зэрэг  тогтвортой эсэхээс  хамаарч тухайн халдварт өвчний үед халдваргүйтгэлийн ямар арга нь илүү үр дүнтэй эсэхийг сонгодог.  

Улаанбурхан өвчний үед өвчтөнийг голомтоос гаргасны дараа эцсийн халдваргүйтгэл хийх нь үр дүнгүй байдаг, учир нь халдварын эх уурхай нь өвчтэй хүн өөрөө байдагтай холбоотой юм.

Өвчин үүсгэгч нь гадаад орчинд хурдан тархаж, үхдэг.

Өвчин үүсгэгч нь гадаад орчинд хурдан тархаж, үхдэг. Харин өвчтөн нь өөрөө өвчний эх уурхай болж байдаг учир өвчтөн байгаа өрөө тасалгааны агаарт халдваргүйтгэл хийх  нь тийм ч үр дүнтэй арга биш юм. Гэсэн хэдий ч хүүхэд багачуул олноор байдаг хүүхдийн байгууллагын өрөө тасалгаа, хүн олноор цугладаг газруудад ариутгал халдваргүйтгэлийг урьдчилан сэргийлж зайлшгүй хийх шаардлагатай байдаг.

Амьсгалын замын халдвар томуу ба томуу төст өвчний үед аяга, халбага зэргийг халуун усаар 2-3 дахин (ямар нэгэн ариутгалын бодис бүхий уусмалд угаавал илүү үр дүнтэй), харин нусны болон нүүр гарын алчуур зэргийг ариутгалын бодис бүхий усанд угаах ба буцалгах замаар халдваргүйжүүлж болно.

Харин өвчтөн байгаа өрөө тасалгааны агаарыг тогтмол ойр ойрхон агааржуулж, шалыг 0,2%-ийн хлорамины уусмал бүхий алчуураар 2-3 дахин арчиж халдваргүйжүүлэлт хийнэ. Энэхүү аргыг улаанбурхны үед ч мөн хэрэглэж болно.

ЭМ-ийн сайдын 2012 оны 216 тоот тушаалаар батлагдсан “Сургууль, хүүхдийн байгууллагад цочмог халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ”-ний удирдамжинд  цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авна гэж заасан байдаг.  Үүнд,

  • Чийгтэй цэвэрлэгээг анги, бүлэг, биеийн тамирын заал, хонгил зэрэг өрөө, тасалгаа бүрд 3-аас доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх; 
  • Цэвэрлэгээний алчуур, шалны мод, хувин зэрэгт таних тэмдэг тавьж зориулалтаар нь хэрэглэн,  халдваргүйтгэх;
  • Хүүхдийн тоглоомыг өдөр бүр 2%-ийн сод, угаагч нунтаг бүхий халуун усаар угааж цэвэрлэх, ихээр бохирдсон бол халдваргүйтгэх бодисыг зааврын дагуу хэрэглэх зэргээр цэвэрлэх;
  • Их цэвэрлэгээг 10-14 хоног тутамд хийх;

Бие засах газрын суултуур, гар угаагуурыг цэцэрлэг, ясли, сувилалд өдөрт 3 удаа, ерөнхий боловсролын сургуульд завсарлагаа бүрийн дараа цэвэрлэн халдваргүйтгэх. Харин цочмог халдвар гарсан үед дараах арга хэмжээг авна гэж заасан байдаг. Үүнд, 

  • Гэдэсний халдвар болон ахуйн замаар дамждаг халдварт өвчин гарсан анги, бүлэгт халдваргүйтгэл, ариутгалыг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ;
  • Байнгын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг дээр заасны дагуу энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтын 3 дугаарт заасны дагуу хийнэ;
  • Дотуур байр, ясли, цэцэрлэг, зуны амралт, сувилалын зэрэг хүүхдийн байгууллагуудын цагаан хэрэглэл, гарын алчуур зэргийг тусгай уут саванд хадгалж угаалгын газарт хүргэн, угааж, халдваргүйтгүүлнэ. Гудас, дэвсгэр, хивс, дэр хөнжлийг нар, салхинд 12-24 цагаар тавьж, гүвж, сэгсрэх зэрэг механик аргаар халдваргүйтгэх буюу дезкамерын халдваргүйтгэл хийлгэнэ;
  • Гар угаах нөхцлийг бүрдүүлэн угаалгын чанарт байнга хяналт тавина;
  • Хоол, унд идэж уухын өмнө, бие зассаны дараа хүүхдийн гарыг заавал савандаж угаалгана;
  • Халдварт өвчин гарсан анги бүлгийн хоол ундны сав, аяга, таваг, халбага, сэрээг шарах, жигнэх, буцалгах аргаар ариутгана;
  • Ус хийх лааз, савыг зориулалтын угаагч бодисоор угааж, цэвэр усаар удаа зайлж цэвэрлэнэ;
  • Ялаа, шавж, мэрэгчийг  устгах арга хэмжээ авна.

Ариутгал, халдваргүйтгэлийн бодисуудыг хэрэглэх Албан байгууллага, гэр, орон байранд өргөн хэрэглэхэд тохиромжтой халдваргүйтгэлийн бодис бол төрөл бүрийн хэлбэр(уусмал, шахмал, хуурай) -ээр савлагдсан хлорамин бөгөөд энэ нь өртөг хямд , олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талуудтай учраас айл өрх, албан байгууллагууд хэрэглэх онцлог, ариутгаж халдваргүйтгэх шаардлага зэрэгтээ тохируулан хэрэглэж болохыг зөвлөж байна.  

 

Эх сурвалж: НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төв