Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбурхан өвчний голомтын дархлаажуулалтыг хийж байна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хоёрдугаар сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 6,523 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 64.3% нь нийслэлд бүртгэгдсэн байна.  

Нийт өвчлөгсдийн 12%-ийг 0-8 сартай хүүхэд, 31%-ийг 10-19 нас, 31%-ийг 20-29 насны залуучууд тус тус эзэлж байна. Хоёрдугаар сарын 18-ны өдрөөс Улаанбурхан өвчний голомтонд Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхлээд байна.

Энэ ажлын хүрээнд 70,000 хүн тун вакцин хүлээн авч, одоогийн байдлаар 5,000 гаруй хүн голомтын дархлаажуулалтанд хамрагдаад байна.

Улаанбурхан өвчний голомтын дархлаажуулалтанд хэн хамрагдах вэ?

  • Голомтын хавьтал болсон 6 сараас дээш бүх насны,
     
  • Улаанбурханаар өвдөөгүй буюу өвдсөн эсэхээ мэдэхгүй,
     
  • Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй,
     
  • Улаанбурхан өвчнөөр өвдсөн хүнтэй хавьтал болсон хүмүүс.

Дархлаажуулалтын дараа дараахи урвал гарч болно.

  • Вакцин хийлгэсний дараа 24 цагийн дотор тарьсан хэсэг газар бага зэрэг эмзэглэлтэй байж болох ба энэ нь 2-3 хоногийн дараа эмчилгээ шаардлагагүйгээр арилна.
     
  • Вакцин хийлгэснээс 7-12 хоногийн дараа хөнгөн халуурч болно.
     
  • 7-10 хоногийн дараа тууралт ажиглагдаж, 2 хоног үргэлжилж болно.

 
Хэн тариулахгүй вэ?

  • Дархлаа дарангуйлах эм ууж, туяа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс
     
  • Халуурсан, цочмог халдварт өвчин, жирэмсэн, хурц цус багадалт, бөөрний хурц дутагдалтай
     
  • Имуноглобулин хийлгэсэн эсвэл цус сэлбүүлсэн
     
  • Неомицин тариулсан эсвэл неомицин, өндгөнд харшилтай,
     
  • Зүрх судасны хүнд хэлбэрийн өвчтэй /хавагнах, амьсгаадах, хөхрөх гэх мэт/.

 
Дархлааажуулалтыг хаана хийлгэх вэ?

  • Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдэд
     
  • Халдвар гарсан гэрийн голомтонд
     
  • Хавьтагсадад  цэцэрлэг, сургууль, албан байгууллагуудаар харьяалалын ДЭМТ, ӨЭМТ-үүд  хийж байна.
     

Эх сурвалж: НЭМГ