Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шадар сайд "Хүүхдийн эндэгдэл, Улаанбурхан өвчний тархалт"-ын талаар мэдээлэл хийлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар "Хүүхдийн эндэгдэл, Улаанбурхан өвчний тархалт"-ын талаар мэдээлэл УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдөр олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр 5 хүртэлх насны 918 хүүхэд нас барсан мэтээр ташаа мэдээлэл их тарж байна. 2016 оны эхний 3 сард 5 хүртэлх насны 491 хүүхэд эндсэний дотор 1 хүртэлх насны хүүхэд 427 байгаа юм. Өмнөх онтой харьцуулахад 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 120 хүүхдээр нэмэгдсэн байна.

2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 16,270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдолоос 3,347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Улсын хэмжээнд 39,734 хүүхэд өвчилснөөс 39,675 хүүхэд буюу 99.8 хувь нь эдгэрсэн байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд улаан бурхан өвчний улмаас 13,515 өвчтөн эмчлэгдэн гарсан. Үүнээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1,431 хүүхэд эмчлэгдэн эдгэрсэн. Эхний 3 сарын байдлаар 59 хүүхэд эндэж, нас баралтын түвшин 0.3 хувь байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа үед нийт өвчлөлийн 5-10 хувь нь эндсэн гэсэн судалгаа байдаг.

Манай орны хувьд энэ онд улаанбурхан өвчний эндэгдлийн хувь 0.3 хувь байна.

Эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, эдгээр хүүхдүүдийн 50.8% нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Нийт эндсэн хүүхдүүдийн 70% нь архаг, суурь хавсарсан өвчтэй тухайлбал тураал, цус багадалт, рахит, диатез, төрөлхийн дархлаа дутагдал, уруул тагнай сэтэрхий, эвэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг суурь өвчтэй байна. Эдгээрийн 96.8% нь уушигны хатгалгаа, 3.2% нь ларингитаар хүндэрсэн байна." гэв