Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Энэтхэгийн уул уурхайн салбарынхны уулзалт болов

Г.Идэр
2016 оны 3 сарын 2
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Монгол-Энэтхэгийн уул уурхайн салбарын санал солилцох уулзалт боллоо. Хоёр улсын хамтын ажиллагааны эхний алхам болох тус уулзалтыг  Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийн санаачлагаар зохион байгуулжээ.
  
Уул уурхайн салбар, тэр дундаа коксжих нүүрсний салбартай хамтарч ажиллахыг хүсч буйгаа Энэтхэг улсын Ерөнхий сайд Наренда Моди өнгөрсөн оны тавдугаар сард манай улсад айлчлахдаа онцолж байсан билээ.  Тэрээр  “Энэтхэг улс  Монголоос уран худалдаж авах хүсэлтэй байгаа” хэмээн   хэмээн мэдэгдэж байсан юм. Тус улс  ураны орд газрыг  ашиглах, хайгуул хийх, олборлох, хамтарсан үйлдвэр байгуулахад бэлэн байгаа аж.  

Түүнчлэн газрын ховор элементийн чиглэлээр бусад гуравдагч түнштэй хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийлээд байгаа.   

Тус уулзалтад оролцсон Уул уурхайн сайд Р.Жигжид “Энэтхэг улсыг манай хоёр хөрш орон болох ОХУ, БНХАУ-тай энэ тэнцэхүйц томоохон хөрш гэж боддог. Цаашид манай хоёр улс уран, кокжих нүүрс болон бусад ашигт малтмалын чиглэлээр уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго тавих хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм” хэмээн онцоллоо. 

Энэтхэг улс нь коксжих нүүрсний томоохон хэрэглэгч тул цаашид Монголоос коксжих нүүрс нийлүүлэх боломжтой гэдгээ мөн энэ үеэр илэрхийлсэн байна.  Уулзалтын үеэр “Монголын алт” корпорци, “Эрдэнэс Монгол” ХХК өөрсдийн үйл ажиллагааны төслөө танилцуулжээ. 

 

Зураг