Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны хамгийн өндөр барилга шатаж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Казахстаны нийслэл Астана хотод баригдаж байгаа Абу Даби Плаза барилга дээр өглөө үүрээс эхлэн их хэмжээний гал гарчээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр хийн сав дэлбэрснээс 88 давхар уг барилгын 25 дахь давхраас шатаж эхэлсэн гэнэ. Сонирхогчийн хийсэн видео бичлэгнээс харвал цамхаг нь яг л бамбар мэт дүрэлзэн шатаж байгаа юм.

Одоогоор 20 орчим гал унтраах машин очоод байгаа гэнэ.

Абу Даби Плаза нь 2010 онд баригдаж эхэлсэн бөгөөд 2016 онд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа. 88 давхар буюу 380 метр уг байгууламж нь Казахстанд төдийгүй Төв Азийн бүс нутагт хамгийн өндөр барилга болж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today