Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн 9 талбарыг баталжээ

www.ulaanbaatar.mn
2016 оны 2 сарын 12
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн /02.08-ны/ ээлжит хуралданаар Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн 9 талбарыг баталлаа. Үүнд: 

  1. Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, “Эхлэл” Иргэдийн түр зөвлөл,
  2. Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, “Оргил”,
  3. Баянгол дүүргийн 23-р хороо,”Шинэ шийдэл”
  4. Чингэлтэй дүүргийн 17-р хороо, “Ивээл”,
  5. Сүхбаатар дүүргийн 13-р хороо “Есөн-Эрдэнэ”
  6. Баянзүрх дүүргийн 27-р хороо “Дарь- Эх хотхон”
  7. Баянзүрх дүүргийн 19-р хороо “Цайз хотхон”,
  8. Хан-Уул дүүргийн 9-р хороо “Нарлаг Буянт-Ухаа”,
  9. Баянзүрх дүүрэг 13-р хороо “Газрын эзэн Баянзүрх” төслийн талбаруудыг тус тус батлав.
     

Эдгээр талбаруудын эхний бүтээн байгуулалтын ажлын 3 сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

“Газар шинэчлэн зохион байгуулах” гэдэг нь  иргэн болон аж ахуйн нэгжүүд өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг хувь нийлүүлэн гаргаж орчин нөхцөлөө сайжруулах үйл ажиллагааг тэдний хүсэлт, оролцоо, шийдвэрт үндэслэн төсөл болгон хэрэгжүүлэхийг хэлдэг. Яг ийм хэлбэрээр амьдрах орчноо сайжруулахыг хүссэн 34 000 гаруй иргэн Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгжид хандан хүсэлт гаргасан байна.  Тэдгээрээс иргэдийн бүлэг, түр зөвлөлөө байгуулсан байршлуудад төслийг хэрэгжүүлэхээр сонгож иргэдийн оролцоотой хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс