Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

246 Төрийн өндөр албан тушаалтан ХОМ-ээ мэдүүлжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- ХАСХОМ БҮРТГЭХ ЯВЦ 96.1 ХУВЬТАЙ БАЙНА -

Улсын хэмжээнд ХАСХОМ /хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг/ бүртгэх явц 96.1 хувьтай байгааг АТГ-аас мэдээллээ. 

Хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой 269 өндөр албан тушаалтан байгаагаас өнөөдрийн 11.00 цагийн байдлаар 246 буюу 91.2 хувь нь ХОМ-ээ мэдүүлжээ.

Харин хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой 40 мянган төрийн албан хаагчийн 96.1 хувь нь заасан хугацаанаас өмнө мэдүүлгээ өгсөн байна.

ХАСХОМ авах хуулийн хугацаа энэ сарын 15-нд буюу ирэх Даваа гарагийн 17.30 цагт дуусна. Тиймээс хуулийн хугацаандаа багтан хөрөнгө орлогоо мэдүүлэхийг АТГ-аас мэдэгдлээ.