Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Салат, зууш, хоолыг ширээн дээр 2 цагаас илүү байлгах хэрэггүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 2 сарын 8
www.ikon.mn
Зураг зураг

Сар шинийн баярын үеэр хүн амын дунд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлогын өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс дараах зөвлөгөөг хүргэж байна.

  • Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаан авахдаа бүтээгдэхүүний дуусах хугацаа болон бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаарай. Жишээ нь: Лаазалсан бүтээгдэхүүний сав нь хонхойж, төвийсөн, доторх шингэн нь шүүрсэн, гоожсон байх нь уг бүтээгдэхүүн аюултай болсон байгааг илтгэх нэг үзүүлэлт юм.
     
  • Зууш, салат бэлтгэхийн өмнө гараа сайтар угаах, махны гамбанз модон дээрээ зууш, салат бэлтгэхээс зайлсхийх,
     
  • Тасалгааны хэмд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого үүсгэдэг 1 ширхэг бичил биетэн 20 минут тутамд 2 болж хуваагддаг байна. Тэгвэл энэ нь 4 цагт 4,096 ширхэг, 8 цагт 17 сая, 12 цагт 68 тэрбум болж үржинэ гэсэн үг. Иймээс салат, зууш, хоолыг бэлэн болгосноос хойш тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаанд хадгалахаас зайлсхийж, заавал хөргөгчинд хадгалаарай.

 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн