Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Ма: Дата бол ирээдүйн Ус, Газрын тос

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Хятадын электрон худалдааны аварга Алибабагийн AliCloud бизнесийн хэсэг нь хэрэглэгчийн датаг өндөр нууцлалтай хадгалах квантын кодлол (quantum cryptography) гэж нэрлэж байгаа технологийг зарлажээ.

Тэд энэ технологийг нэвтрүүлсэн дата төвийг өнгөрсөн долоо хоногт АНУ-д нээсэн байна. Харин Европт ирэх жил ийм дата төвөө нээх гэнэ. Эдгээр төслүүддээ зориулж Алибаба нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Тэд ирэх арван жилд дата төвийн хэрэгцээ эрчимтэй өснө гэсэн төсөөлөлтэй байгаагаас гадна Алибаба өөрийн платформоор дамждаг гүйлгээний хэмжээг энэ жил $500 тэрбумд хүргэх зорилтыг хангахад энэ нь хөшүүрэг болно гэж үзэж байгаа юм.

Энэ тухай Ханжоу хотод болсон арга хэмжээн дээр мэдээлэхдээ Жэк Ма “Ирээдүйд дата нь хамгийн том үйлдвэрлэлийн түүхий эд болно. Өнөөдрийн ус, цахилгаан, газрын тос шиг өргөн хэрэглээний баялаг болох юм” гэж ярьжээ.

Одоогоор клоуд бизнесийн хэмжээ нь Алибабад багахан хувийг эзэлж байгаа. Өнгөрсөн хоёрдугаар улирлын санхүүгийн мэдээллээр нийт орлогын 2.6 хувийг л клоудын орлого эзэлж байжээ.

 

Эх сурвалж: Bloomberg