Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Жэймс Бонд Монгол ноолуураар хийсэн цамц сурталчилна

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Уг нь Жэймс Бондын нэрийн хуудас бол ганган хослол. Гэвч 007 дугаартай тагнуулч маань шинэ кинон дээрээ арай чөлөөт хувцаслалттай гарах гэнэ.

Удахгүй дэлгэцэнд гарах “Spectre” кинонд гол дүр бүтээсэн Дэниел Крэйг Британий хувцасны N.Peal брэндийн 200 паундын үнэтэй ноолууран цамцыг өмсөж сурталчлах гэнэ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон киног олон нийтэд зарлах арга хэмжээний үеэр Крэйг уг брэндийн цамцтай гарч ирж олон нийтээс “өвөө стильтэй” гэсэн шүүмж сонсоод байсан юм.

 

Түүний өмссөн цамц N.Peal брэндийн вэбсайт дээр өнгө өнгийн сонголттой, 219 паундын үнэтэй тавигдаж “N.Peal дугуй захтай цамцнуудын хамгийн алдартай нь” гэсэн тодотголтой тавигджээ.

Мөн цааш нь “100 хувь сайн чанарын Монгол ноолуураар хийсэн…” гэсэн байна.

 

Киног бүтээсэн Sony Pictures компани N.Peal-тэй чухам ямар үнийн дүнтэй  гэрээ байгуулсан нь тодорхойгүй байна. Үүнээс гадна Жэймс Бонд энэ удаа Aston Martin, Bollinger, Heineken, Jaguar Land Rover, Omega, Sony Electronics, Sony Mobile брэндүүдтэй сурталчилгааны гэрээ байгуулаад байгаа юм.

“Spectre” кино арваннэгдүгээр сарын 6-нд дэлгэцэнд гарна.

 

Эх сурвалж: Dailymail.co.uk