Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын улс яагаад Тоёота машин түлхүү хэрэглэдгийг лавлав

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын эрх баригчид Исламын улсын суртал нэвтрүүлгийн видео бичлэгүүд дээр тус корпорацийн автомашинууд байнга дүрслэгддэгээс болж Тоёота корпорацид асуулга тавьжээ.

Харин Тоёота автомашин нийлүүлэхдээ тухайн улс орон бүрийн хууль дүрмийн дагуу өөрийн борлуулагчийн сүлжээгээр дамжуулдаг гээд АНУ-ын засаг захиргааны хүсэлтийг анхааралдаа авч шалгахаар болсноо мэдээлсэн байна.

Ялангуяа Ойрх Дорнод дахь борлуулалтын сүлжээ, тэдгээрт оролцдог компаниудыг шалгах гэнэ.

Гэхдээ Тоёота ямар ч автомашин үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийхээ хэрэглээ, хулгай, цааш борлуулах замыг бүрэн хянах боломжгүй гэдгийг мэдэгдэлдээ бас дурджээ.

Тоёотагийн хэвлэлийн төлөөлөгч Эд Люис “Тоёота өөрийн бодлогодоо автомашиныг нь цэргийн зориулалттай болгон өөрчлөх, террор үйл ажиллагаанд зориулан ашиглахыг хатуу хориглодог” гэсэн байна.

 

Эх сурвалж: ABCnews