Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Аймгуудад “1000 айлын орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 8 сарын 28
iKon.MN

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айл” орон сууцны хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй орон сууцны барилгын ажлууд амжилттай үргэлжилж байна.


Архангай аймаг Эрдэнэбулган сум /120 айл/

Тус аймагт барилгын ажлыг 2014 оны 06 сарын 30-ны өдөр эхлэж 2015 оны 05 сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтанд оруулав. “Булганхангай” 120 айлын орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Хасү-Мандал Трейд” ХХК ажилласан.

 
 

Дархан-Уул аймаг Дархан сум /189 айл/

Тус аймагт барилгын ажлыг 2014 оны 07 сарын 30-ны өдөр эхлэж 2015 оны 06 сарын 24-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтанд оруулав. Манай байгууллагын захиалгаар баригдсан 189 айлын орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Бурхантын бүтээн байгуулалтын корпораци” ХХК ажилласан.

 

 
 

Сэлэнгэ аймаг Мандал сум /126 айл/

Тус аймагт барилгын ажлыг 2014 оны 07 сарын 30-ны өдөр эхлэж 2015 оны 10 сарын 01-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Манай байгууллагын захиалгаар баригдсан 126 айлын орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Гүүд Кэстл” ХХК ажиллаж байгаа.

 
 

Хэнтий аймаг Бор-Өндөр сум /20 айл/

Тус аймагт барилгын ажлыг 2013 оны 03 сард эхлүүлж 2014 оны 12 сарын 2-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтанд оруулав. Манай байгууллагын захиалгаар баригдсан 20 айлын орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Боршоон Ундраа” ХХК ажилласан.

 
 

Хэнтий аймаг Чингис хот /120 айл/

Тус аймагт барилгын ажлыг 2014 оны 09 сарын 15-ны өдөр эхлэж 2015 оны 10 сарын 25-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Манай байгууллагын захиалгаар баригдаж буй 120 айлын орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Дүрт-Уул” ХХК ажиллаж байгаа.

 

Увс аймаг Улаангом хот /105 айл/

Тус аймагт барилгын ажлыг 2014 оны 06 сарын 14-ны өдөр эхлэж 2015 оны 07 сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөний дагуу ажилласан. Манай байгууллагын захиалгаар баригдаж буй 105 айлын орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Мөнхийн Ундраа Увс” ХХК ажиллаж байгаа.

 

Ховд аймаг Жаргалант сум /120 айл/

Тус аймагт барилгын ажлыг 2014 оны 10 сарын 20-ны өдөр эхлэж 2015 оны 10 сарын 01-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Манай байгууллагын захиалгаар баригдаж буй 120 айлын орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Ховдын Өргөө” ХХК ажиллаж байгаа.

 
 

Орхон аймаг Баян-Өндөр сум /315 айл/

Тус аймагт барилгын ажлыг 2014 оны 10 сарын 31-ны өдөр эхлэж 2015 оны 11 сарын 01-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Манай байгууллагын захиалгаар баригдаж буй 315 айлын орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Очир-Ундраа” ХХК ажиллаж байгаа.