Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын тамирчин дэлхийн аварга боллоо

Монголын мэдээ
2015 оны 7 сарын 31
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг С.Бадамханд

Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар зохион байгуулагдаж буй чөлөөт нислэгийн ДАШТ-ээс манай тамирчин алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ.  ДАШТ-ий үндсэн гурван төрлийн хоёр дахь нь болох резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилалд 29 орны 77 тамирчин өрсөлдөв. 

Долоон нислэгийн нийлбэр дүнгээр 31 тамирчин финалын нислэгт оролцох эрхийг авчээ. Үүнд манай тамирчин М.Гонгор багтсан юм. Тэгвэл финалын нислэгүүд болж, М.Гонгор нийлбэр дүнгээр 2040 оноог цуглуулж,  ангилалдаа түрүүлсэн байна. Харин  Украины Стефанчик Стефан, Кулаковски Олег нарын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртжээ. 

Манай улсад анх удаа болж буй чөлөөт нислэгийн ДАШТ маргааш өндөрлөх бөгөөд өнөөдөр  ДАШТ-ийн үндсэн гурван төрлийн сүүлийнх нь хугацаат нислэг буюу F1C ангиллын тэмцээн,  харин маргааш чөлөөт нислэгийн холимог "Миксмэн” тэмцээн болох  юм.

Дамрамд дурдахад, тэмцээний хаалтын ажиллагаа Ням гарагт Цонжин болдог Чингисийн хөшөөний дэргэд болно.
 

Зураг