Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон онгоцных байж болзошгүй ачаа олджээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Энэтхэгийн далайн баруун хэсэгт, Францын Реюнион арал дээрээс Малайзийн сураггүй болсон MH370 онгоцных байж болзошгүй далавчны хэсэг олдсон.

Тэгвэл энэ явдлаас хэдхэн цагийн дараа зорчигчийн ачаа байж магадгүй аялалын цүнхний сэг мөн ижил эргээс олджээ.

Ямар нэг нотлох зүйл олдоогүй ч энэ нь Малайзийн онгоцны зорчигчийн ачаа тээш байх магадлал өндөр байна.

Өчигдөр цагдаа нар олдсон онгоцны сэгийг Франц руу шинжлүүлэхээр илгээжээ.

Францын талын мэдэгдэж байгаагаар сэгийг MH370-тай холбоотой эсэхийг тодруулах ажиллагаа нэг долоо хоног, магадгүй түүнээс ч урт үргэлжилж болзошгүй гэжээ.

 

Эх сурвалж: ABCnews