Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Зуслан чиглэлийн зам шинэчлэл, засварын ажлын явцтай танилцана

Г.Номин, iKon.mn
2015 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хангарьд ордны өмнөөс

10:00 цагаас Зуслан чиглэлийн зам шинэчлэл засварын ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нар танилцаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. /Сэтгүүлчдийн унаа 9:20 цагаас Хангарьд ордны өмнөөс хөдөлнө/

Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр /Улаанбаатар шилэн банк/ 11 давхар Нийслэлийн Тээврийн газарт

10:00 цагаас Баяр наадмын үеэр үйлчилгээнд явах нийтийн тээврийн төлөвлөлтийн талаар хийх хэвлэлийн бага хуралд урьж байна.

Есөн хөлт цагаан тугт ёслолын танхимд

10:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч зарим цэргийн хүнд Генерал цол гардуулна.

11:40 цагаас Төрийн дээд одон медаль гардуулна. 

“Монгол нюьс” мэдээллийн төвд

11:00 цагаас Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар хурдан марины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал, хамгаалалтын хувцас хүүхдийн аюулгүй байдлын талаар Хүүхдийн төлөө үндэсний газар мэдээлэл хийнэ.

Монгол бөхийн өргөөнд

11:00 цагаас МҮБХ-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

Нийслэлийн ЗДТГ-ын А зааланд

11:00 цагаас Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглох гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өгнө.

БЗД, 13-р хороо, Офицеруудын ордны автобусны буудал 

11:00 цагаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч Би Си Кэй Си ХХК-ийн 288 айлын орон сууцны шав тавих ёслолын үйл ажиллагаа болно. 

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагаас Хохирогчдын холбоо, Гал үндэстэн холбоо, иргэний нийгмийн байгууллагууд Хуйвалдааны Засгийн газар огцрох ёстой гэх байр суурийг илэрхийлж мэдээлэл хийнэ. 

12:30 цагаас Бурхан Халдуны ихэсийн хоригийг гадныхан хөндөхөөр зэхэж байгаа тухай “Их Хориг шүтээн” ТББ, “Хэрлэн Аравт” ТББ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.