Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Монголын мэдээ
2015 оны 7 сарын 7
Монголын мэдээ
Зураг зураг
iKon.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байддыг хангуулах, хөдөлгөөн зохицуулах хяналт тавих чиг үүрэгтэйгээр 25 газар, Замын цагдаагийн газрын нийт 503 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах гэнэ.

Мөн ХСИС-ийн 200 сонсогч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн 50 алба хаагч нэмэгддээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Дугаарын хязгаарлалтын тухайд энэ сарын 11-15-ны баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж.

Харин зогсоолын хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд ямар нэг зөвшөөрөл шаардахгүйгээр Нарантуул ОУХТ/4-5 мянга/, ЗЦГ /70-100/, Соёолж /35-40/, Үндэсний соёл амралтын хүрээлэнгиин /400-500/, Зам тээврийн яам /100-150/, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /300-400/ зэрэг байгууллагуудын автозогсоолыг иргэд ашиглах боломжтой юм байна. 

Мөн баяр наадмын хоёр дахь өдөр буюу долдугаар сарын 12-ны өдөр Хурдан морины соёолон насны морьд уралдах үеэр авто замын ачаалал нэмэгдэх үед нэмэлт байршлуудыг ашиглахаар төлөвлөж байна.

Тодруулбал, “Г, Хөх “М”, “Ү” зогсоолын орчимд аюулгүйн тойргийн зүүнурдхэсгийн шороон хэсэгт, Уяачдын хотхоны урд талд буюу үйлчилгээний тойргийн хойд хэсэгт хязгаарлалтын зооны ард шороон хэсэгт, “А”, “ДК”, “Ж” зогсоолын орчимд Улаан “М” зогсоолын урд талын шороон хэсэгт тээврийн хэрэгслүүдийг байрлуулна.

 

Зураг
Зураг
1 | 40 минут