Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Толгойг нь тасдсан цогцос олдлоо

Өглөөний сонин
2015 оны 5 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Энэ сарын 22-23 нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоноос толгойг нь тасдсан малчны цогцос олдсон байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр дээрх хэргийн газарт ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэлжээ. Улмаар талийгаач нь 50 орчин настай эрэгтэй Н байсныг тогтоосон байна. 

Урьдчилсан байдлаар уг хэргийг өш хонзонгийн сэдэлтээр үйлдсэн байж болзошгүй тухай мэдээлэл эх сурвалжууд өглөө. Мөн талийгаачийг хөнөөгөөд хогийн цэг дээр хаясан байсныг цагдаагийнхан илрүүлж хэргийн газар дээр нотлох баримтыг цуглуулж байгаа юм. 

Мөн энэхүү хэрэгт хоёр хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

Зураг