Уншиж байна ...

"Банкны эзэмшлийг задлах, 20 хувиас хэтрүүлэхгүй байх талаар яагаад хэлэлцэхгүй байна вэ. Маш том лобби явж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Улсын Их Хурал(УИХ)-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар 

  • Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Банкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуулиар банкуудын хувьцааг олон нийтэд гаргах, эзэмшлийг задлах гол гол заалтыг баталсан. Гэтэл тэр 20 хувийн асуудал гацаастай хэвээр байна. Нэгдүгээр сарын 1-нээс хойш яагаад хэлэлцэхгүй байна вэ. Маш том лобби явж байна.

Бизнес эрхлэгч зээл авахад жилийн 20 хувийн хүү төлдөг. Гэтэл банкуудын эх үүсвэрийн өртөг нь бодлогын хүүгээс хэтэрдэггүй, 11 хувьтай. Өөрөө хэлбэл 9-10 хувийн хүүгийн зөрүүн дээр банкууд амьдарч байна. Нэг их наядын ашиг хийсэн байна" гэлээ. 

Хуулийн заалт

Банкны тухай хуульд банкны хувьцаа эзэмшил аливаа этгээд, түүний холбогдох этгээдийн хувьд банкны нийт саналын эрхтэй хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байх бөгөөд энэ зохицуулалт мөрдөгдөхгүй байх шаардлагатай тохиолдлыг хуулиар тодорхойлно гэж тусгасан.
Шууд үзэх:
https://fb.watch/rFuLfHn6eD/