Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

“ICT EXPO 2015”-оор зочилж Скайтелийн харилцаа холбооны хөгжил дэвшилтэй танилцаарай

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 5 сарын 22
Сурталчилгаа

Харилцаа холбооны  салбарын шинэ санаа, шилдэг дэвшилтэт технологийг танилцуулдаг “ICT Expo” үзэсгэлэнд ШИЛДЭГ ИННОВАЦИ шагналт Скайтел групп 9 дэх жилдээ амжилттай оролцож байна.

 

Энэхүү  арга хэмжээний үеэр Скайтел групп олон шинэ дэвшилтэт технологи, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцэхүйц шинэхэн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байгаа бөгөөд үүнээс онцлон хоёр шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулсан юм. Үүнд:

  1. #MUSICFREEDOM буюу хөгжмийн стрийминг үйлчилгээ - Дэлхийн хөгжмийн хамгийн том төлөөлөгчид болох Sony Music Entertainment, Universal Music Group, Warner Music Group-н 20 сая орчим дууны сантай хөгжмийн стрийминг үйлчилгээг “Скайтел” Групп “Хуур Мюзик Групп”-тэй хамтран Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж буйгаа танилцууллаа. Дэлхий даяар асар хурдацтай хэрэглэгдэж  байгаа Стрийминг үйлчилгээ нь  хөгжмийн хэрэглээнд нэгэн томоохон шинэчлэлтийг авч ирээд байна. Энэ нь Монголд гадаад дуу хөгжмийг албан ёсны эрхтэйгээр, чанарын өндөр түвшинд, цаг алдалгүй хүлээн авах боломжтой болж байгаа хэрэг бөгөөд Скайтел компани уг үйлчилгээний Монгол улс дах анхны үүрэн телефоны салбарын хамтрагчаар ажиллах эрхтэй болсон нь нэр төрийн хэрэг юм.
 
  1. MAPPS үйлчилгээMAPPS үйлчилгээнь үүрэн холбооны бүх операторын сүлжээнд ашиглагдах Андройд төрлийн ухаалаг төхөөрөмжид зориулагдсан Монголын анхны төлбөр тооцооны шийдлийг бүрэн агуулсан мобайл контентын худалдаа, түгээлтийн цахим дэлгүүр юм. Өөрөөр хэлбэл Play Store, App Store гэх мэт бусад апликейшн дэлгүүртэй нэгэн адил Андройд гар утсанд зориулсан мянга мянган хэрэглээний програм, сонирхолтой тоглоомуудыг хэрэглэгчдэд хүргэдэг Монгол Апликейшн Дэлгүүр юм.Уг вэбсайтыг хөгжүүлэгчид маань ямар нэгэн төлбөргүйгээр ашиглан өөрийн апликейшнаа MAPPS-д тавих, худалдаалах, таталт, худалдан авалтын мэдээллээ хянах бүрэн боломжтой юм. Нэг ёсондоо MAPPS нь зүгээр нэг энгийн апликейшн гэхээсээ илүү өргөн боломжийг агуулсан цогц цахим их дэлгүүр гэж нэрлэж болно. Хэрэглэгчид нь төлбөрийг дотоодын банкны төлбөрийн картаар, ХХБ-н мессэж банкны үйлчилгээ эсвэл MAPPS хэрэглэгчийн виртуал дансаар төлбөрийг хийж болно. Түүнээс гадна Скайтелийн хэрэглэгчдэд нэг давуу тал байгаа нь хэрэглэгчид нэгжээрээ эсвэл дараа төлбөр дээрээ тооцуулж худалдан авалт хийх боломжтой. Хэрэглэгчдэд зориулсан мобайл апликейшн стор, вэбсайт, хөгжүүлэгчийн төв вэбсайт, төлбөрийн систем, апп доторхи худалдаа, орлого хуваах, дотоодын төлбөрийн шийдэл зэрэг нь MAPPS-н онцлог юм. Эдгээр шийдэл нь Монголдоо анхдагч хэн нэгэн өмнө хийгээгүй цогц ажил болсон.
     

05 сарын 25-ны өдрийг дуустал үргэлжлэх жилд ганцхан удаа болдог Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн  толь болсон “ICT-EXPO-2015” үзэсгэлэнг зорин ирж, өнөөдрийн төдийгүй ирээдүйн технологийн олон шийдлүүдтэй танилцахыг урьж байна.

ТЕХНОЛОГИОР МАНЛАЙЛАГЧ СКАЙТЕЛ ГРУПП 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.