Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн сургуулийн төлбөр, улсын сургуулийн хахууль өсчээ

Э.Бэрцэцэг
2015 оны 5 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг

Ирэх хичээлийн жилд улсын болон хувийн дунд сургуулийн босго алхах зургаан настнуудын бүртгэл өнгөрсөн сарын 20-нд албан ёсоор эхэлсэн. Бүртгэлийн хугацаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

2015-2016 оны хичээлийн жилд 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2009 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн бүх хүүхдийг бүртгэнэ. Харин таван настай буюу 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэдгийг албаныхан хэлж байсан.

Мөн 2015-2016 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлт, анги танхим, багшийн хүрэлцээ хангамж, ном сурах бичгийн захиалга зэрэг ажлыг төлөвлөхөд чухал учраас Нийслэлийн Боловсролын газраас хүүхдүүдээ товлосон хугацаанд амжиж бүртгүүлэхийг эцэг, эхчүүдэд анхааруулж байна.

Түүнчлэн ямар нэгэн шалтгаанаар өмнө нь сургуульд орж чадаагүй хүүхдүүд дүүргийнхээ Боловсролын хэлтсээс лавлагаа авч харьяа сургуульдаа бүртгүүлэн суралцах боломжтой гэдгийг бас дуулгаж байна.

Энэ хичээлийн жилд нэгдүгээр, ангил элсэх зургаан настай 27,614 хүүхэд байгаа бол 10 дугаар ангид 16,091 сурагч элсэнэ гэсэн судалгааг боловсролын байгууллагууд гаргажээ. Хэрэв та хамран сургах тойргийнхоо дагуу аль сургуульд хүүхдээ бүртгүүлэхээ мэдэхгүй суугаа бол энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.edub.edu.mn цахим хуудсаас үзээрэй. Харин одоо зургаан настнуудын элсэлттэй холбоотой зарим мэдээллийг дуулгая.

“БИЧИГ БАРИМТ ДУТУУГААС БУЦАХ ХҮН ЦӨӨНГҮЙ БАЙНА”

Жил бүрийн хавар зургаан настнуудын бүртгэл гэж зарим айлд эрэл сурал, явдал суудал болдог нь нууц биш. Хүүхдээ аль болох ажил, гэрийнхээ ойролцоо сургуульд өгөх хүсэлтэй эцэг эхчүүд ч байдаг. Мөн аль чанартай гэсэн улсын сургууль руу хошуурч, танил тал, хэдэн бор төгрөг хайсан хүн ч цөөнгүй таардаг. Тиймээс нийслэлийн зарим сургууль хэр ачаалалтай байгааг судаллаа.

Нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор, Хан-Уул дүүргийн 34, 41 дүгээр сургуулиар орж үзэв. Бүртгэлийн хугацаа дуусахад 10 хоног үлдсэн учраас биднийг ороход бүртгэл хөөцөлдсөн цөөхөн хүн тааралдав. Дээрх сургуулиудад бүртгэл, хамран сургах тойрогтой холбоотой элдэв маргаан, зөрчилтэй асуудал гараагүй гэдгийг элсэлт зохион байгуулж хүсэлтэй эцэг эхчүүд ч байдаг. 

Дээрх сургуулиудад бүртгэл, хамран сургах тойрогтой холбоотой элдэв маргаан, зөрчилтэй асуудал гараагүй гэдгийг буй комиссынхон дуулгаж байсан. Харин хүүхдээ бүртгүүлэхээр ирсэн эцэг эхчүүдийн зарим нь бүрдүүлэх материал дутуу байснаас буцах тохиолдол гарч байна. Тиймээс бичиг,баримтын бүрдүүлэлт дээр анхаарах шаардлагатай гэв.

БАЯНЗҮРХ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХАМГИЙН ОЛОН ЗУРГААН НАСТАНТАЙ

Бүртгэл ид үргэлжилж байгаа учраас эцсийн дүн мэдээг хараахан хэлэх боломжгүй юм. Тиймээс зарим дүүргийн боловсролын хэлтэстэй холбогдож, бүртгэлийн талаарх мэдээг авлаа. Хамран сургах тойргийн хүүхдүүдийн урьдчилсан мэдээг хороодоос гаргаж, сургуулиудад тараажээ. Урьдчилсан байдлаар Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд хамгийн олон зургаан настан бүртгэжээ.

Энэ жил нэгдүгээр ангийн элсэлтийг төрийн болон төрийн бус сургууль гэж ялгалгүйгээр нэгэн зэрэг зохион байгуулж буй. Тиймээс нийслэлийн захад оршин суудаг ч хүүхдээ хотын төвийн сургуульд элсүүлэх хүсэлтэй эцэг эхчүүд энэ тэнд элдэв яриа дэлгэж, боловсролын салбарт танил тал хайж явдаг тэр хэвээрээ байна.

Ер нь бол хоёр сая төгрөгийн төлбөртэй  хувийн сургууль гарын 10 хуруунд тоологдохоор тун цөөхөн байна.

Салбарын сайдын тушаалаар уг нь нэг ангид 30-35 хүүхэд суралцах нормтой. Гэтэл эцэг, эхчүүдийн хошуурдаг хотын төвийн эрэлттэй сургуулийн нэгдүгээр анги энэ тооноос даваад байгааг албаныхан хэлж байсан.

Мөн эцэг, эхчүүдийн энэ эрэлт хэрэгцээнээс болж, хандив нэртэй хахуулийн хэрэг эхнээсээ багш нар холбогдож, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэдгийг ч зарим сургуулийн багш нар хэлж байсан.

Ямартай ч улсын төсвөөс санхүүждэг сургуулиудын эцэг эхчүүдээс нэхэмжилдэг мөнгө 2-5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгааг хотын төвийн сургууль руу хошуурсан эцэг, эхчүүд хэлж байна. Харин ам.доллараар сургалтын төлбөрөө тооцдог сургуулиудын төлбөр 5-10 хувь нэмэгдэх сураг байна. Ихэнх сургуулийн төлбөр ирэх наймдугаар сарын 15-нд тодорхой болно гэдгийг сургалтын менежерүүд нь хэлж байна.

Өдгөө улсын хэмжээнд 140 орчим хувийн хэвшлийн сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас өнгөрсөн жилийн хувьд хамгийн өндөр төлбөртэй нь “International School of Ulaanbaatar" буюу Улаанбаатарын олон улсын дунд сургууль байсан.

Бусад сургуулийн төлбөр энэ ханшаас доошлоод жилийн 1.5-3 сая төгрөг. Ер нь бол хоёр сая төгрөгийн төлбөртэй  хувийн сургууль гарын 10 хуруунд тоологдохоор тун цөөхөн байна.

Зураг