Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

ӨМӨЗО-д тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж эхэллээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

2015-2016 оны хичээлийн жилээс Өвөр Монголын Өөртөө Засах Орны их, дээд сургуульд суралцуулах тэтгэлэг зарлагдлаа. 

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад 100 оюутныг суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж, эхлүүллээ. 

Бакалаврын сургалтад тавигдах шаардлага:

Сонгон шалгаруулалтад  дараах шаардлагыг хангасан 18-25 насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ.           

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж буй
  • БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан
  • БНХАУ-ын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж буй Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнууд өөрийн суралцаж буй сургуулийн сургалтын албанд дараах баримт бичгийг бүрдүүлэн 2015 оны 5 дугаар сарын 18-ны дотор бүртгүүлнэ. 

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.