Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Балбад байсан Монголчууд эсэн мэнд гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Балбын нийслэл Катманду хотод хүчтэй газар хөдлөлт болж олон зуун хүний амь нас эрсэдсэн билээ. Балбад аялж, Эверестэд авирч байсан Монгол хүмүүсийн талаар тодруулахад Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Ж.Батхишиг "Монголын уулчдын холбооноос өгсөн мэдээллээр манай улсын хоёр уулчин 2015 оны дөрөвдүгээр сарын 10-нд Балба Улсын Катманду хотод очиж улмаар БНХАУ-ын Түвдийн Өөртөө засах орны зүг хөдөлжээ.

Одоогоор тэд эсэн мэнд, Эверест рүү Түвдийн талаас 6,500 метрийн өндөрт авиралтаа амжилттай эхлүүлээд байна. 

Мөн Энэтхэгийн хойд хэсгийн Бихар мужид байдаг Бодгаяа дахь монгол сүмийн лам нар болон Балба Улсад хувийн журмаар аялж яваа гурван Монгол иргэн Катманду хотод гэмтэж бэртээгүй эсэн мэнд байна. 

Делид суугаа ЭСЯ-наас Балба Улсад суугаа Өргөмжит консултай тогтмол холбоотой ажиллаж байна" гэв.