Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 4 сарын 27
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

ЭДИЙН ЗАСГИЙГ ИНГЭЖ АВАРНА

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчид тодорч байх үест Монголын мөнгө, санхүүгийн бодлоготой холбоотой албан тушаалтан “Шинэ Ерөнхий сайдын улс төрийн карьер сэг болно” гэж сүржин дүгнэлт хийж байлаа. Эдийн засгийн байдал болоод ийш чиглэсэн улс төрийн хандлага тэртээ өдрүүдэд ямар байсныг, одоо хэрхэж буйг эл дүгнэлтээс анзаарч болно. 

Өнгөрсөн жил гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 онтой харьцуулахад 8.5 дахин буурч, 2009 оны санхүү, эдийн засгийн хямралын түвшнээс ч доошилсон. Монгол Улсын эдийн засагт 2012 оны сүүлчийн хагасаас үүссэн төлбөрийн тэнцлийн хүндрэл 2013 онд хямрал болон гүнзгийрч, түүний сөрөг нөлөө өнөөдөр ч арилаагүй, улам лавширсаар байна. 

Эдийн засгийн ийм таагүй үзүүлэлтүүдийг тосон авч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон. Ажлаа авсан өдрөөсөө л тэрбээр тулгарсан асуудал, шийдлийг тодорхой томьёолж, шинэ Засгийн газрын ажиллах чиглэлийг гурвантаа эдийн засаг хэмээн тодотгож байв.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Булавч бултайдаг булхайг 16 дугаар байр илчиллээ

Нийслэлийн удирдлагын зөвлөл ээлжит хурлаа өнгөрсөн Бямба гаригт нэлээд ширүүхэн хийлээ. Баянгол дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байранд үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр МХЕГ, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Ерөнхий Төлөвлөгөөний Газар, Өмчийн Харилцааны Газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл бүхий өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан юм. Энэхүү хурлын гол зорилго нь мэргэжлийн хяналтын байцаагч нарын дүгнэлтийн хариуг сонсож, түүнд үндэслэн цаашид авах арга хэмжээнийхээ тухай хэлэлцэх байв.

“Баянгол дүүргийн XIV хорооны 15, 16, 17 дугаар байрны орчимд 16 байршилд геодезийн хэмжилт хийхэд тэнд хөрс ухсанаас үүдэлтэй ямар нэгэн ноцтой өөрчлөлт илрээгүй. Харин 16 дугаар байрнаас гурван метрийн зайд бохирын хоёр худаг байдаг.

Энэ худгуудын орчимд хөрсний шилжилт хөдөлгөөн үүсэх эрсдэлтэй байгаа бөгөөд хэрэв тэгсэн тохиолдолд тус байрны суурьт нөлөөлөх аюултай. Тиймээс даруйхан ухсан газрыг битүүлж, хөрсийг хүчитгэн бэхжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

ХЛОПОНИН ХОЖИЖ, УЛЮКАЕВ ХОХИРЧЭЭ

Дөрөвдүгээр сар томчуудын олон юмыг ил болгодог, тэр дундаа дарга, өндөр албан тушаалтнуудын нууцыг дэлгэж, ингэснээр тэднийг олон түмэнтэй өвөрмөц маягаар холбодог бололтой юм. Манай УИХ-ын гишүүд саяхан хөрөнгө, орлогоо мэдүүлж, хэн нь хэр бэлтэй болохоо харуулсан нь хэвлэлүүдийн анхааралд хэсэгтээ л байлаа. 

Оросууд бас энэ сард томчуудынхаа хөрөнгийг “тоолдог” юм байна. Тэгээд Кремлийн сайтад тавьчихаж. Дээрээс нь эхэлбэл Ерөнхийлөгч Владимир Путиний орлого 2014 онд хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ нь 7.5 сая рублиэр ихэссэн гэсэн үг юм. Уржнан Путин 3.6 сая рубль олсон аж. Путиний орлого ахисан нь түүний цалин нэмэгдсэнтэй нь холбоотой гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков нь хэлжээ.

Песковын хэлснээр бол цалингаас нь өөр орлого Путинд байхгүй гэнэ. Өнгөрсөн оны эхний хагаст Оросын төрийн албан хаагчдын цалинг нэмсэн юм байна. Мэдүүлгээ болохоор арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар өгнө.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

 

Зураг