Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Happiness machine” Монголд

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 4 сарын 24
Сурталчилгаа

Аз жаргалын амтыг мэдрүүлэх зорилго дор Юнител групп, М-Си-Эс Кока-Кола компани нэгдэж, хамтын ажиллагаагаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.

Хэрэглэгч тус хоёр компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглээд хариуд нь Юнителийн GG оноо цуглуулж, дараа нь тэрхүү GG оноогоороо М-Си-Эс Кока-Кола компанийн нэрийн бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийн авах боломжийг олгож байгаа нь энэхүү хамтын ажиллагааны давуу тал.

Эрч хүчтэй, шинэлэг зүйлсийг сэдэж, хэрэглэгчдээ үргэлж гайхшруулдгаараа тус компаниуд адил төстэй. Тэр ч утгаараа энэ сарын 9-ны өдөр тэд хамтран МУИС-ийн оюутнуудад бяцхан сюрпризыг барьсан юм. Тэрхүү гэнэтийн бэлэг нь аз жаргалыг түгээгч “Happiness machine”  байлаа.

            Төхөөрөмжийн дэлгэцнээ төрөл бүрийн даалгавар текстэн байдлаар гарч ирсэн бөгөөд тухайн даалгаврыг гүйцэтгэснээр Юнител болон Кока-Кола-ийн бүтээгдэхүүнүүдээс бэлгэнд авсан юм.

Оюутнуудын сэтгэлд хэрхэн хүрснийг та бүхэн дараах видеоноос үзэх боломжтой. Түүнчлэн дараагийн сюрприз бол дуучин Д.Болд байлаа. Тусгайлан бэлдэж, ногоон өнгийн давуугаар бүтээсэн тайзны араас гэнэт л хайртай дуучин нь гарч ирсэнд оюутнууд үнэхээр гайхширч бас баярлаж байсан юм.

Аз жаргалын амттай GG хөтөлбөр үргэлжилсээр байна ...

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.