Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Мал эмнэлгийн экспортын гэрчилгээг мэргэжлийн хяналтын хэлтсээс олгодог боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг МХЕГ-ын вэб сайтаас авав

Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээг өнөөдрөөс эхлэн тухайн аймаг, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллага олгож эхэллээ.

Өмнө нь иргэд гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар мах, махан бүтээгдэхүүнийг хилээр авч гарах бол зөвхөн нийслэлд ирж Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж гэрчилгээ авдаг байсан юм. 

Эрхийг нь аймаг, нийслэлд шилжүүлснээр иргэд гэрчилгээ авах гэж илүү зардал гарган, цаг хугацаа алддаг байсан нь ийнхүү дуусгавар болж байна.