Авто замын ачааллыг бууруулах ажлын хэсэг хуралдаж Дэнжийн мянгад байрлах Хүчит шонхор захын зарим түрээслэгчийн амралтгүй ажиллах хүсэлтийн талаар хэлэлцэв.
Ажлын хэсгийнхэн “Шонхор зах нь нийслэл хотын махны бөөний цэг учраас худалдан авагчдын бөөгнөрөл ихтэй. Үүнээс үүдэн авто замын түгжрэл байнга үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын томоохон зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг шинэчлэн баталсан захирамжийн дагуу Хүчит шонхор захад хамаатай хэсгийг хүчингүй болгох боломжгүй юм.
Мөн цаашид эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдийг хаах хүртэл арга хэмжээ авах шаардлагатай байгааг энэ үеэр онцолсон.
Эдгээр түрээслэгчийг өмнө нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүлээн авч уулзаад шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэдгийг хэлж байсан юм.