Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Явуулын хөдөлмөрийн бирж Чингэлтэй дүүргийн зарим хороонд ажиллаж байна

ikon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн явуулын бирж өчигдрөөс ажиллаж эхэллээ.

Тодруулбал Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 7, 8 дугаар хорооны иргэдийг ажлын байранд зуучлан, мэдээлэл өгсөн байна.

Энэ үеэр нийт 180 хүн бүртгүүлж 135 хүн байнгын болон цагийн ажилд зуучлагджээ

Урин дулааны цаг ирж уул уурхай, газар тариалан, барилгын ажил ид эхэлж, ажлын байрны захиалгууд ч ар араасаа хөвөрдөг энэ үед Чингэлтэй дүүрэгт ирж ажилласан  явуулын биржийг цаг үеэ олсон зөв ажил хэмээн тус дүүргийн иргэд ам сайтай байсан аж.

Явуулын хөдөлмөрийн бирж өнөөдөр Чингэлтэй дүүргийн  17, 18,19, 4,5,6 хороодод ажиллаж байна.