Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны үйлчилгээний шимтгэлийн нөхцөл шинэчлэгдэн батлагджээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны "Үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл" гуравдугаар сарын 25-ны өдөр шинэчлэгдэн батлагджээ. АТМ болон ПОБ төхөөрөмж ашиглан бэлэн мөнгө авахад шимтгэл нь 100 төгрөг байсныг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын тушаалаар 40 төгрөг болгон бууруулсан байна. Мөн дотоодын дансны үлдэгдэл шалгахад 10 төгрөг болжээ. 

Мөн их дүнтэй гүйлгээ хийхэд гүйлгээ дамжуулах цагаар 300 төгрөг, бага дүнтэй гүйлгээ хийхэд гүйлгээ дамжуулах цагаар 180 төгрөгийн шимтгэл авахаар болсон байна.

АНХААРУУЛГА: ЭНЭХҮҮ ШИМТГЭЛИЙН НӨХЦӨЛ ИРГЭН БОЛОН АРИЛЖААНЫ БАНК ХООРОНДЫН ГҮЙЛГЭЭНД ХАМААРАХГҮЙ БӨГӨӨД АРИЛЖААНЫ БАНК-МОНГОЛБАНК ХООРОНДЫН ГҮЙЛГЭЭНД ҮЙЛЧИЛНЭ ГЭДГИЙГ АНХААРУУЛЪЯ.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛЫГ ХАВСРАЛТААС ҮЗНЭ ҮҮ