Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 3 сарын 31
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

“ЧИНГИС” БОНДЫН “БЭЛЭГ”

1.5 тэрбум ам.долларын өр гэдэг их тоо. Олон оронтой тоонууд онцын тайлбар болохгүй учраас эдийн засгийн зарим үзүүлэлттэй харьцуулж харъя. Сангийн яамны зэхсэн тооцоогоор Монгол Улсын нэгдсэн төсөвт энэ онд 6.25 их наяд төгрөгийн орлого орно. 

Тэгэхээр ам.долларын өнөөдрийн ханшаар тооцож үзвэл 1.5 тэрбум “ногоон” нь манай 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын тэн хагастай тэнцэх нь. Өөр нэг жишээ авъя. Монгол Улс сард дунджаар 400 гаруй сая ам.долларын импортын бүтээгдэхүүний хэрэглээтэй.

Тэгвэл 1.5 тэрбум ам.доллараар импортын бүтээгдэхүүний бараг дөрвөн сарын төлбөрийг хааж дөнгөх нь. Цаашилбал, Монголбанкны ам.доллар, алтан гулдмайн нөөц нийлээд ч энэ мөнгөний чинээнд хүрэхгүй. Эдгээрийг ерөнхийд нь гадаад валютын албан нөөц хэмээн нэрлэх агаад өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 1.32 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө Төвбанкинд бийг тэд цахим хуудастаа тэмдэглэжээ.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Хятадын "Бэлтрэг суйлах" амбийц ба Монгол

Өмнөд хөршид үйлдсэн дэлхийн газрын зургийн заримд нь Монголыг зориуд мартсан байдаг. Үүнд өширхөн дургүйцсэн Монголчууд өнө мөнхийн өмнөд хөршдөө хорсол зангидах нь элбэг хэдий ч энэ нь нийгмийн бухимдал төдийгөөс хэтэрдэггүй билээ. Тэгвэл өдгөө Хятадууд Сибирийн талыг өөрийнхтэйгөө адил өнгөөр будан “хятадчилсан” газрын зургийг хааяа мэдэн будилах байдлаар зоримог үйлдэх болсон нь олон улсын шинжээчдийн анхаарлыг зүй ёсоор татах болов.

Түүгээр ч зогсохгүй дундад Азийн орнууд, алс холын Африкийн улсууд хүртэл Хятадын амбицын нөлөөнд автан, юаниар юм юмаа арилжиж байна. Энэ үзэгдлийг “Дэлхийг хятадчилах түрэмгий бодлого” хэмээн гадаадын хэвлэлүүд тодорхойлох болсон.

Эдийн засаг нь жилдээ долоон хувиар тасралтгүй өсөж, улам бүр хүчирхэгжиж буй Хятад сүүлийн үед эл давуу байдлаа ашиглан, илэрхий даварсан тоглолтууд хийх болсон нь анхаарал татах сэдвийн нэгд тооцогдоод байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Н.АЛТАНХУЯГ “НҮҮРС” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ

Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт эрүүгийн гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр, нэг хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргүүдийн нэг нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох хэрэг байлаа.

10-ААС ГУРАВ ҮЛДЭВ

Л.Гансүхийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгөөс завшиж, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш шалгаад, жил орчмын дараа ийнхүү прокурорын хяналтад өглөө. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Зураг