Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

ШӨХТГ-аас Сууц өмчлөгчдийн холбоодыг шалгаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн иргэдээс СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой санал гомдол ихээр гардаг. Тийм ч учраас Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаа билээ. 

Тэд Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, зарим СӨХ-дыг хуралдуулах, иргэдийн санал гомдлыг сонсох, шийдвэрлэх зорилгоор ажиллаж байгаа. 

Уулзалтын үеэр СӨХ-ны төлбөр өндөр байгаа, авсан төлбөрөө өөр зүйлд зарцуулдаг, орчны тохижилт үйлчилгээ муу, СӨХ-ны удирдлагууд хариуцлагагүй ажилладаг. Түүнчлэн оршин суугчид өөрсдөө СӨХ-гоо байгуулах ёстой байтал барилга барьсан компани нь СӨХ-ыг аваад мөнгө олох зорилгоор иргэдийн халаасыг сэгсрэх асуудал гарсаар байгаа талаар иргэд гомдол гаргасан байна. 

Мөн  СӨХ нэрийн цаана бизнесийн эрх ашиг, асар их мөнгөний сонирхол байдаг талаар ч иргэд мэдээлжээ. 

Түүнчлэн 3,500 төгрөгийн хураамж авдаг мөртлөө цэвэрлэгээ үйлчилгээ сайн, иргэдийнхээ төлөө ажилладаг үлгэр жишээч СӨХ байхад ашиг орлого олохын төлөө оршин суугчдыг хохироож, туйлдуулж байгаа талаар ч ярилцсан байна. Тиймээс энэ асуудлыг ШӨХТГ-аас шийдэж, үр дүнд хүргэхээ мэдэгдсэн байна.