Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 3 сарын 5
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

Үнэ нэмэх үү , үүдээ барих уу? 

 Та бидний иддэг талхыг үйлдвэрт бариад, түгээгч түүнийг дэлгүүрүүдэд тарааж, харин бид дэлгүүрээс худалдаж авдаг.

Эрчим хүч яг ийм зарчмаар үйлдвэрлэгдэж, хэрэглэгчдэд хүрдэг. Талхны үйлдвэрүүд долларын ханш, гурилын үнийн өсөлт, ажилтнуудын цалин хөлс, НӨАТ зэрэг зардлаа бүтээгдэхүүндээ шингээн үнээ ямагт хэлбэлзүүлдгийг бид мэднэ. Харин эрчим хүчний салбар өнө эртнээс зах зээлийн зарчмаас ангид, үнэ нь чөдөртэй хэвээр үлдсэн.

Тэгвэл Монгол Улсад цахилгаан, дулааныг хэрхэн үйлдвэрлэж, дамжуулж, түгээдгийг, хэр олон хүний хүч, хөрөнгө, хөдөлмөрөөр хэрэглэгчид хананаасаа халуун ус авч, гэрэлтэй гэгээтэй, халуун дулаан амьдардаг юм бол. Үүнийг сурвалжлахаар “ДЦС IV”, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, УБЦТС ТӨХК-иар өнгөрсөн баасан гаригт зочилсон юм.

ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ ЖААХАН НЭМЭХЭД Л АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАНА

Манай улс ДЦС, сэргээгдэх эрчим хүч (“Салхит” станц), импорт (ОХУ) гэсэн эрчим хүчний гурван эх сурвалжтай. “ДЦС IV” ТӨХК-д биднийг очиход станцын удирдлагууд найрсгаар хүлээн авч, үйлдвэрийнхээ шат дамжлагатай танилцуулан, тулгамдаж буй асуудлуудаа хэлсэн юм. Тус компанийн Үйлдвэрлэлийн албаны дарга Р.Ганбат “Станцын үйл ажиллагаанд ямар нэгэн асуудал байхгүй. Ганц зовлон нь үнэ тариф.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

 Энхрий үрсээ энэрч хайрлахгүй юм бол Гурван саяулаа байгаад ч нэмэр алга

Төрөлхийн хүнд өвчтэй бяцхан охиных нь бие дээр байсхийгээд улаан юм туурдаг учраас Адам, Таня хоёр эрх танхилхан түүнийгээ бусдаас өөр гэдгээ мэдээд эмзэглэх вий гэсэндээ өөрсдөө өнөөхтэй нь яг адилхан шивээс хийлгэжээ. Бяцхан үрээ сэтгэлийн сэвгүй өсөж торниосой гэсэндээ өөрсдийнхөө гуян дээр томоос том улаан цоохор шивээс хийлгэсэн тэр аав, ээжийн хайр, ухаан хэчнээн агуу вэ.

Харин манайд болохоор эрүүл саруул төрсөн цэцэг шиг охиноо өөрийн гараар үхэл рүү илгээж байдаг. Хорвоо яасан хатуу харгис, амьдрал ямар шударга бус юм бэ гэж халаглаад энэ хэргийг мартаж боломгүй байна. Тэглээ гээд дөрөвхөн настай охиноо харгис хэрцгийгээр зодож, аминд нь хүрсэн төрсөн эцэг, хойд эх хоёрыг олны нүдэн дээр чулуугаар нүүлгэж хөнөөсөн ч гэр бүлийн хүчирхийлэл ор тас алга болохгүй.

Цахим ертөнцийн ганц давуу тал энэ хэрэг дээр гарч, нийгэм даяараа гэр бүлийн хүчирхийлэл гэдэг асар их нуугдмал, бас ихээхэн амь бөхтэй бусармаг хэргийн тухай ярьцгааж, сүүлийн хэд хоногийн турш “халуун сэдэв” болголоо. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

“BHP Billiton”, “Vale”, одоо “Peabody Energy” Монголыг орхих нь

Монгол Улс ашигт малтмал хайх, олборлох сонирхолтой дотоод, гадаадынхныг дэмжсэнээр эрдэс баялгийн салбарт ихээхэн хөрөнгө орж ирсэн сайхан үе байсан. Энэ тааламжтай цаг алсарч 2014 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 30 гаруй хувиар буурч 644.3 сая “ногоон” болж багассан. Экспортын гол бүтээгдэх үүнүүдийн үнэ дэлхийн зах зээлд хямдарсан, эрх зүйн орчин тогтворгүй байгаа нь Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь ногддог уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлсний баталгаа энэ. “Хөрөнгө оруулагчдыг татах монгол хэв маяг” нийтлэл өнгөрсөн сарын эхээр “Time” сэтгүүлд нийтлэгдсэн.

Уг нийтлэлд “Тэнд бизнес хийе гэвэл Монгол дүрэмтэй нүүр тулна” хэмээн өгүүлсэн байв. Бас нийт экспортынх нь бараг 45 хувийг бүрдүүлж буй “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанитай далд уурхайн санхүүжилтийн нөхцөлийн асуудлаар шийдэлд хүрээгүйг дурдсан байлаа. Энэ нь Монголчууд хууль, дүрэм журмаа гэнэт өөрчилж, гэрээгээ эргэн харна гэдэгтэй холбоотой биз ээ.

Уг нь тогтвортой хууль, эрх зүйн орчин нь уул уурхайгаас “уяатай” Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн үндэс болох учиртай юм. Манай улс хөрөнгө оруулагчдыг урин даллах атлаа хуулиа өөрчилж, тэр нь өмнөхтэйгөө зөрчилдөх байдал нь тогтворгүй гэсэн тодорхойлолт аваад байгаа. Ийм шалтгаанаар хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулж буй. Дэлхийн томоохон “BHP Billiton”, “Vale” манай улсыг аль хэдийнэ орхисон бол АНУ-ын “Peabody Energy” ирэх сараас бас л гарахаар зэхжээ.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Зураг